2017 ОНЫ 12  ДҮГЭЭР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ  

2017 ОНЫ 12  ДҮГЭЭР  САРЫН  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙН МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ  


 
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/427 тушаалын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний  хүлээгдэл  бүртгэгдсэн 9 байгууллага /УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, УАУХТ, СЭМҮТ, НЭМГ/ мэдээ ирүүлсэн.  
Нэг.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  амбулаторийн  үзлэгийн хүлээгдэл:  

2017 оны 12 дугаар сард  хүлээгдлийн мэдээ ирүүлсэн байгууллагуудаас  УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийн  амбулаторийн  үзлэг хүлээгдэлтэй ажилласан  бол УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн амбулаторийн кабинетүүдэд хүлээгдэл  бүртгэгдээгүй, тусламж үйлчилгээг өдөрт нь үзүүлсэн байна. 

УНТЭ-ийн  амбулаторийн 3 кабинетэд нийт  28 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн  байна. Үүнээс: Нүдний даралтын кабинетэд 3 хүртэл хоног 17, урологийн кабинет 7 үйлчлүүлэгч 7 ба түүнээс дээш хоног,хэрх үе судлалын кабинетэд 4  үйлчлүүлэгч 1 хоногийн хугацаатай  хүлээгдэлд  бүртгэгджээ. Өмнөх сард тус эмнэлгийн амбулаторит 16 хоногийн хугацаанд 6 кабинетэд 23 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна.  

УХТЭ-ийн  амбулаторийн 11 кабинетэд нийт  62  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн байна. Үүнд: Эмэгтэйчүүдийн кабинетэд 12 үйлчлүүлэгч 1-3 хоног,  бөөр судлалын кабинетэд 4, зүрх судасны  кабинетэд 3 үйлчлүүлэгч тус бүр 2 хоног, мэс засал 4, мэдрэл судлал 15, нүдний кабинет 1, чих хамар хоолой 2, уламжлалт эмчилгээ 8, булчирхай  судлал 4, урологи-1, хоол боловсруулах эрхтэн судлал -8 үйлчлүүлэгч тус бүр  1 хоногийн  хугацаанд  хүлээж  үйлчлүүлсэн байна.  Өмнөх сард тус эмнэлгийн  амбулаторит 1-7 хоногийн хугацаанд, нийт 352 үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн  бол 12-р сард  хүлээгдэлд  бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн тоо 101  тохиолдлоор буурсан байна.   

ХСҮТ-ийн амбулаторийн 10 кабинетэд нийт 134 үйлчлүүлэгчийн хүлээгдэлд бүртгэгдсэн байна. Үүнээс  ерөнхий хавдар  судлалд 33,  зүрх судасны кабинетэд 27,  туяа эмчилгээний кабинетэд 15, цээжний хөндийн мэс засалд 16, элэг цөс нойр булчирхайн кабинет 21 үйлчлүүлэгч тус бүр 1-ээс 7 ба түүнээс дээш хоногийн хугацаанд, ерөнхий  мэс заслын кабинетэд 3, толгой хүзүүний мэс заслын кабинетэд 4, эмэгтэйчүүдийн мэс заслын кабинетэд 11  үйлчлүүлэгч тус бүр 2 хоног, хөнгөвчлөх эмчилгээнд 3, сэргээн засах эмчилгээнд 1 үйлчлүүлэгч 1 хоногийн  хугацаанд хүлээж үйлчлүүлжээ.   

 
УНТЭ, УХТЭ-ийн 12-р сарын амбулаторийн хүлээгдлийг   үйлчлүүлэгчдийн тоогоор харьцуулсан нь: 
 
 
 Хоёр.  Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн оношлогооны кабинетийн хүлээгдэл:  

2017 оны 12 дугаар   сард УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, СЭМҮТ-ийн  оношлогооны  тасгуудад  хүлээгдэл бүртгэгдсэн байна.   

УНТЭ-ийн  ходоодны дуран 1 хоногийн хүлээгдэлтэй 4  үйлчлүүлэгчийн хүлээгдэл бүртгэгдсэн. 

УХТЭ-т  рентген зураг авахуулахаар 42, хэвлийн эхо 47, дурангийн шинжилгээ хийлгэхээр 18 үйлчлүүлэгч тус бүр  1 -6  хүртэл хоногийн хугацаанд, зүрхний цахилгаан бичлэг  хийлгэхээр 11,   аудиграмм хийлгэхэд 1 үйлчлүүлэгч  1-2 хоног, допплерграфийн шинжилгээнд 16, КТГ хийлгэхээр  1 үйлчлүүлэгч   1 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн   байна.  

УГТЭ-т  хэвлийн эход харуулахаар 83, допплерграфийн шинжилгээнд 13 үйлчлүүлэгч 1-2 хоног, зүрхний цахилгаан бичлэг хийлгэхээр /34 үйлчлүүлэгч/, тархины цахилгаан бичлэг 4, зүрхний эхо  хийлгэхээр 1 үйлчлүүлэгч 1 хоногийн хүлээгдэлтэй  байна.   

СЭМҮТ-ийн  эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийлгэхээр 146 үйлчлүүлэгч бүртгэгдсэний 95 өдөртөө, 21 үйлчлүүлэгч 1 хоног, 17 үйлчлүүлэгч 2 хоног, 13 үйлчлүүлэгч 3-6 хоног хүлээж үйлчлүүлсэн байна. Өмнөх сард тус шинжилгээг хийлгэхээр 166 үйлчлүүлэгч 14 хүртэл хоногоор хүлээж үйлчлүүлсэн байна.  

ХСҮТ-д шулуун гэдэсний дуран хийлгэхээр 3 үйлчлүүлэгч 3-6 хоног,  ходоод дурандуулахаар 20, хэвлийн эхо харуулахаар 46, уушги дурандуулах 2,  рентгенд харуулахаар 15   үйлчлүүлэгч тус бүр 1-2 хоногийн хугацаанд хүлээгдэлд  бүртгэгдсэн байна.  
 

Гурав.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  лабораторийн шинжилгээний хүлээгдэл:  

2017 оны 12 дугаар  сард УНТЭ, УХТЭ, УГТЭ лабораторийн шинжилгээний хүлээгдлийг бүртгэн мэдээлсэн.

УНТЭ-т шээсний шинжилгээ хийлгэхээр 2  үйлчлүүлэгч 1 хоногийн хугацаанд хүлээж үйлчлүүлсэн.  

УХТЭ-т  бактериологийн шинжилгээ 13,  цусны шинжилгээ өгөхөөр 39 үйлчлүүлэгч тус бүр  1 -6 хоног, серологийн шинжилгээ  9,  шээсний шинжилгээ 35, биохими 284, иммунологи шинжилгээнд  7, коагулограмм 22 үйлчлүүлэгч тус бүр 1-2  хоног,  коагулограмм 2, цитологийн шинжилгээнд 4  үйлчлүүлэгч тус бүр 1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.

УГТЭ-т биохимийн шинжилгээ өгөхөөр  118, коагулограмм өгөхөөр 35 үйлчлүүлэгч тус бүр 1-6 хоног, 22 иммунологи шинжилгээнд  31 үйлчлүүлэгч 1-2 хоног, бактериологийн шинжилгээнд 8 үйлчлүүлэгч 1 хоног хүлээж  үйлчлүүлсэн байна.  

 

Дөрөв.  Төв эмнэлэг,  тусгай мэргэжлийн төвүүдийн  хэвтүүлэн  эмчлэх тасгийн хүлээгдэл:  

2017 оны  12 дүгээр  сард хэвтүүлэн  эмчлэх  тусламж үйлчилгээний хүлээгдлийг   УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, УАУТХ  бүртгэн мэдээлсэн. ГССҮТ-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд 12-р сард хүлээгдэл бүртгэгдээгүй байна.  

УНТЭ-ийн  мэдрэлийн тасагт 2, нүдний тасагт 2, урологийн тасагт 3, хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт 1 үйлчлүүлэгч  тус бүр  1 -3 хоног хэвтэн эмчлүүлэхээр хүлээгдэлд бүртгэгдсэн.  

УХТЭ-т өмнөх  сард 163  тохиолдол бүртгэгдэж  байсан бол 12-р сард 116 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэхээр 14 хүртэл хоногийн хугацаанд хүлээсэн байна. Үүнд: Зүрх  судасны тасаг 4,  бөөр судлалын  тасагт 6, уушгины тасагт 14, мэс засал 58, мэдрэлийн тасагт 16, уламжлалт эмчилгээний тасагт 11 үйлчлүүлэгч тус бүр 1-ээс 14 хүртэл хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлсэн байна.  

УГТЭ-т өмнөх сард  хэвтүүлэн эмчлэх тасгуудад нийт 76 үйлчлүүлэгч эмчлүүлэхээр хүлээгдэлд  бүртгэгдсэн  бол  12-р сард 96 болж нэмэгдсэн  байна.  Үүнээс: мэдрэлийн мэс засалд 14 үйлчлүүлэгч,  зүрх судасны  тасагт 14,  мэдрэлийн тасаг 10, чих хамар хоолой 20, мэс засалд 7, нүдний тасагт 21  үйлчлүүлэгч  тус бүр 14 хүртэл хоног, уушгины тасагт 6, бөөр  судлалын тасагт 5  үйлчлүүлэгч 1-6 хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-ийн  эрсдэлтэй жирэмсэн  судлалын тасагт хэвтэн эмчлүүлэхээр 3, эмэгтэйчүүдийн тасагт 5 үйлчлүүлэгч 1-3 хоногийн хугацаанд хүлээж  үйлчлүүлсэн.  

УАУТХ-ийн уламжлалт эмчилгээний тасагт өмнөх сард 35 үйлчлүүлэгч 1-6 хүртэл  хоногоор хүлээж үйлчлүүлсэн бол 12 -р сард 40 үйлчлүүлэгч 1-6 хоногоор хүлээгдэлд  бүртгэгджээ. Үүнээс 33 үйлчлүүлэгч 1-3 хоног, 7 үйлчлүүлэгч 3-6 хоног хүлээж үйлчлүүлсэн байна.  

СЭМҮТ-ийн стрессийн  шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын  тасагт 145 үйлчлүүлэгчийн  хүлээгдэл бүртгэгдсэн байгаа нь  өмнөх сартай /58/ харьцуулахад  87 тохиолдлоор нэмэгдсэн байна. Тус  тасагт  хэвтэн эмчлүүлэхээр 1-3 хоногийн хугацаанд хүлээж  байгаа 25, 3-6 хоног  22, 7-14 хоног 43,  15-30   хоногийн хугацаанд 55 үйлчлүүлэгч байна.  


Тав. НЭМГ-ын харъяа эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх  тасгийн хүлээгдэл:  

НЭМГ-ын харъяа 7 эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх  тасагт хүлээгдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс  хамгийн олон хоногийн хүлээгдэл Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн мэдрэл, дотрын тасаг, ХУД-ийн ЭМТ-ийн дотор, БЗД-ийн НЭ-ийн доторын тасаг,  Наркологийн төв  тус бүр  15-30  хоногийн хүлээгдэлтэй  үйлчилсэн байна.  




Нийслэлийн түргэн  тусламжийн төвд  12 дугаар  сард  30678  дуудлага бүртгэгдсэний   35,3%-ийг 0-20 минутад, 26,9%-ийг 21-40 минутад, 19,4%-ийг 41-60 минутад, 18,4%-ийг 1 цагаас дээш хугацаанд хүрч үйлчилсэн байна.  Түргэн тусламжийн төвд  өмнөх сард 29330 дуудлага  ирсэн бол  12-р сард  1348  тохиолдлоор  нэмэгдсэн байна.  



ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН  ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл