ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.19/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.19/


Улсын хэмжээнд:

Хоолны хордлого:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат нэг гэр бүлийн 4 хүн хоолны хордлогын улмаас ХӨСҮТ-д хандаж, 3 нь хэвтэн эмчлэгдэж байна. Өвчтнүүдийн биеийн байдал сайн байна.

 Эх сурвалж: ХӨСҮТ

Зам тээврийн осол:

  • Улаанбаатар хотоос Орхон аймгийн замд 2 автомашин мөргөлдөж, 1 хүн нас барсан.
  • Өвөрхангай аймгийн замд автомашины ослын улмаас 2 хүн нас барж, 1 хүн гэмтсэн. ГССҮТ-өөс нарийн мэргэжлийн баг очиж, мэс засал амжилттай хийгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ, Өвөрхангай

Дэлхий дахинд:

Шар чичрэг өвчин, Бразил улсад:

  • Шар чичрэг өвчний 464 тохиолдол бүртгэгдэж, 154 нас барсан байна.
  • Шар чичрэгийн байгалийн голомт идэвхжсэн. Нийт хүн амын дархлаажуулалт хийгдэж байна. Эрсдэлийн үеийн харилцаа, холбооны арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: ДЭМБ

Урвах тахал өвчин:

  • Мозамбек улсад урвах тахал өвчний дэгдэлт бүртгэгдэж, 1799 хүн өвчилсөн  байна.
  • Тус улсаас хариу арга хэмжээг эрчимжүүлэн дэгдэлтийн судалгаа хийгдэж байна. Эрсдэлийн үеийн харилцаа холбоог идэвхжүүлэн, хавьтлын судалгаа хийгдэж байна.

 Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл