Сар шинийн баярын үеэр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Гэмтэл согог судлалын төвийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа.

Сар шинийн баярын үеэр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Гэмтэл согог судлалын төвийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа.


Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу цагаан сарын шинийн 1-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэснийн төвийн тусламж, үйлчилгээний байдалтай танилцаж, дэмжлэг үзүүлэхээр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн болон Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Тунгалаг, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг нар ажиллаа

Ажлын баг тус төвийн эмч, эмнэлгийн ажилчид болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа, хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчид, асран хамгаалгчидтай уулзаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх сэтгэгдлийг нь сонсон, түргэн эдгэхийг ерөөж, сар шинийн мэнд хүргэлээ. Мөн тус төвд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвөөр орлоо.

Гэмтэл согог судлалын төвийн захирлын мэдээллээр 2018 оны 02 дугаар сарын 15-наас 16-ны 08 цаг хүртэл тус эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар нийт 243 хүнд үйлчилснээс 15 хүнийг эмнэлэгт хэвтүүлж,  228 хүнд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өгсөн байна. Дээрх иргэдийн дунд 0-16 насны 55 хүүхэд байсан ба гэмтлийн голлох шалтгаан нь явганаас хальтирч унасан, авто осол, түлэгдэлт зохилж байсан байна.

Иймд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнсайхан нар MN 25, ТВ 5 телевизид сар шинийн баярын өдрүүдэд иргэдэд хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, хоолны хордлого, осол, гэмтэл, амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх талаар анхааруулга зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэвийн явагдаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл