
Улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин:
- Тархварзүйн 5 дугаар 7 хоногт улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 4.7 хувийг эзэлж, өмнөх 7 хоногтой ижил түвшинд, сүүлийн 3 жилийн дундажаас 1.9 хувиар бага байна.
- Аймгуудад 5.4 хувийг эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дундажаас 1.3 хувиар бага байна.
- Лабораторид суурилсан тандалтаар A (H1N1)pdm09, A (H3N2), томуугийн В вирус, энтеровирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирус тус тус эргэлтэд байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Орны ачааллын мэдээлэл, Нийслэлд:
Нийслэлийн эмнэлгийн 869 хүүхдийн орон дээр 744 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Харин ХУД-т 80 хүүхдийн орон дээр 91 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 13.8 хувь (11)-иар их байна.
Эх сурвалж:НЭМГ
Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:
Дорнод аймгийн Хэрлэн суманд боом өвчний сэжигтэй өвчилсөн өвчтний сорьцыг ЗӨСҮТ-д татан шинжилж байна. Эрсдэлийн үнэлгээний дүнгээр “бага” зэргийн эрсдэлтэй байна.
Эх сурвалж:ЗӨСҮТ
Халдварт өвчний тандалтын мэдээлэл:
2 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 39 өвчтөн хандсан нь өмнөх өдрөөс 7 хүнээр бага байна. Хандсан тохиолдлуудын 64% нь онош батлагдсанаас 52% нь эмнэлэгт хэвтсэн, 48% нь гэрээр зөвлөлгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон. Амьсгалын замын халдварын 60%-ийг салхинцэцэг өвчин эзэлж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ