ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.07/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.07/


Улсын хэмжээнд:

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 45 настай, эмэгтэй. 327 дугаар цэргийн ангид тогоочоор ажилладаг ба байнга түүхий махтай харьцдаг өгүүлэмжтэй. Одоо өвчтөний биеийн байдал дунд зэрэг, баруун чихний дотор талд шархтай,

цэврүүтэй, чих хавдартай, биеийн халуун 37.2 хэм байна. Өвчтний нян харах  шинжилгээгээр Грам (+) савханцар харагдаж байна. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

2 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 39 өвчтөн хандсан нь өмнөх өдрөөс 20 хүнээр бага байна. Хандсан тохиолдлуудын 51% (n=20) нь онош батлагдсанаас 70% (n=14) нь эмнэлэгт хэвтсэн, 30% (n=6) нь гэрээр зөвлөлгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон. Амьсгалын замын халдварын 56%-ийг  салхинцэцэг өвчин эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Томуу, томуу төст өвчин, Дэлхий дахинд:

2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар дэлхий дахинд томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна. Төв Азийн орнуудад томуугийн тархалт бага зэрэг нэмэгдэж, БНСУ, БНХАУ-д томуугийн А(H1N1), В вирус эргэлтэд байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуугийн H5N3 вируст халдвар:

Франц улсад 2 дугаар сарын 03-ний өдөр шувууны томуугийн 5 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан. Нийт 16000 шувууг устгаж, хязгаарлалтын дэглэм тогтоох, халдваргүйтгэлийн арга хэмжээг авч байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл