ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.06/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.06/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69.323 хүн хамрагдсанаас 3.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногоос 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.6%-иар тус тус бага байна.
  • Нийт өвчлөгсдийн 39%-ийг 0-1 нас, 27%-ийг 2-4, 16%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна.
  • Хүүхдийн түргэн тусламжийн 838 дуудлагын 31%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ

Орны ачаалал, Нийслэлд:

Нийслэлийн эмнэлгийн 869 хүүхдийн орон дээр 688 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэвийн байна.

Эх сурвалж: НЭМГ

Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол:

Сэжигтэй тохиолдлоос лабораторийн шинжилгээнд сорьц авч, ХӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд эмгэгтөрөгч нян илрээгүй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Архины хордлого:

  • Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн эмнэлгүүдэд 533 хүн хандсанаас 34 (2.4 хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 10 тохиолдлоор их байна.

Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчний тандалт:

  • 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ХӨСҮТ-д 43 өвчтөн хандсан нь өмнөх жилийн түвшинд байна.
  • Хандагсадын 67.4% (n=29) нь онош батлагдсанаас 62.1% (n=18) нь эмнэлэгт хэвтсэн, 37.9% (n=11) нь гэрээр зөвлөлгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 55.2% (n=16) амьсгалын замын халдвар, 41.4% (n=12) гэдэсний халдвар, 3.4% (n=1) бусад халдвар байна. Амьсгалын замын халдварын 44% (n=7) нь салхинцэцэг өвчин эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл