ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.05/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.05/


Улсын хэмжээнд:

Газар хөдлөлт:

Увс аймгийн Завхан суманд 2018 оны 2 дугаар 03-ны өдрийн 00:42 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Нутгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Халдварт өвчний тандалт:

  • 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ХӨСҮТ-д 38 өвчтөн хандсан нь өмнөх жилийн түвшинд байна.
  • Хандагсадын 57.9% (n=22) нь онош батлагдсанаас 50% (n=11) нь эмнэлэгт хэвтсэн, 50% (n=11) нь гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлын 63.6% (n=14) амьсгалын замын халдвар, 36.4% (n=8) гэдэсний халдвар байна. Амьсгалын замын халдварын 71% (n=10) нь салхинцэцэг өвчин эзлэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Агаарын чанарын мэдээлэл:

2 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд Баянхошуу орчимд “маш их”, баруун 4 зам орчимд “их” хэмжээний бохирдолтой байна.

Эх сурвалж: www.agaar.mn

Холбоотой мэдээ, мэдээлэл