ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.01/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.01/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин:

  • Амбулаторид суурилсан тандалтаар улсын хэмжээнд 4 дүгээр долоо хоногт 162,891 хүн үйлчлүүлсний 7,709 (4.7%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь өмнөх 7 хоногоос 1.1, сүүлийн 3 жилийн дундажаас 2.9 хувиар тус тус бага байна.
  • Аймгуудад 4 хувийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.8, сүүлийн 3 жилийн дундажаас 2.9 хувиар тус тус бага байна. Архангай аймагт 10.8 хувьтай байна.

  • Вирус судлалын тандалтаар 147 сорьц шинжлэхэд томуугийн В, A (H1N1)pdm09, A (H3N2) вирус амьсгалын замын синцитиаль, риновирус, аденовирус, энтеровирус, хүний метапневмовирус тус тус илэрчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалт:

  • 2018 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт 48 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=43) ойролцоо байна. Үүнээс 47.6% (n=10) нь эмнэлэгт хэвтсэн ба 52.4%(n=11) амьсгалын замын халдвар, 47.6% (n=10) гэдэсний халдвар байна. Амьсгалын замын халдварын 54.5%(n=6) нь салхинцэцэг өвчин байна.

ХӨСҮТ-д хандагсадын байдал, өдрөөр

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт ГССҮТ-д 1500 хүн хандсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.2 хувиар бага байна. Шалтгааны хувьд уналт 34.4, амьгүй механик хүчинд өртөлт 13.2, зам тээврийн осол 9.9, мөс, цасан дээр уналт 8.4 хувийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Орны ачааллын мэдээлэл:

1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Нийслэлийн эмнэлгийн 869 хүүхдийн орон дээр 687 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэтрэлтгүй байна.

 Эх сурвалж: НЭМГ

Холбоотой мэдээ, мэдээлэл