ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.31/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.31/


Улсын хэмжээнд:

Архины хордлогын мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт архины хордлогын улмаас 478 хүн хандсанаас 32 (2.2 хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 18 тохиолдлоор бага байна.

Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2018 оны 01-р сарын 30-ны байдлаар нийт 61 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=49) 12 тохиолдлоор их байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 50% (n=17) нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн ба 79 хувь нь салхинцэцэг өвчний улмаас хэвтжээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Шүлхий өвчин, БНХАУ-д:

Тус улсад малын шүлхий өвчин Юнчин дүүрэгт аж ахуйд 35 мал өвчилж, 14 мал үхэж, бусад малыг устгасан байна. Үүсгэгч нь О хэвшлийн үүсгэгч байна.

               

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл