ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.29/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.29/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

2018 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар 48 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=47) ойролцоо байна. Хандсан тохиолдлуудын 68.8% (n=33) нь онош батлагдсанаас 48.5% (n=16) нь эмнэлэгт хэвтсэн, 51.5% (n=17) нь гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон. Онош батлагдсан тохиолдлуудын 60.6% (n=20) амьсгалын замын халдвар, 39.4% (n=13) гэдэсний халдвар байна. Амьсгалын замын халдварын 80% (n=16) нь салхинцэцэг өвчин эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Агаарын чанарын мэдээлэл:

1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Нийслэлийн 2 цэгт газарт “маш их”, 2 цэгт газарт “их” хэмжээний бохирдолтой байна.

Эх сурвалж: www.agaar.mn

Дэлхий дахинд:

Швейцарь улс  дах томуугийн А(H1N1) вирүст халдвар:

Тус улсад гахайн томуугийн А(H1N1)v вирүст халдварын хүний өвчний нэг тохиолдлыг мэдээлсэн байна. 48 настай, эрэгтэй. Гахайн фермерт ажилладаг, эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн илэрч, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Хүний Коронавирүст халдвар:

2018 оны  1 дүгээр сарын 18-ны байдлаар Саудын Арабын Нэгдсэн Вант Улсын  хүний Коронавирүст халдварын 20 батлагдсан тохиолдол, 8 нас баралтыг мэдээлсэн. Одоогоор дэлхий дахинд лабораторид батлагдсан 2134 тохиолдол, 748 нас баралтыг мэдээлжээ.

Эх сурвалж: ДЭМБ

Холер өвчин, Конго улсад:

Тус улсад холер өвчний дэгдэлт бүртгэгдэж, 55000 гаруй хүн өвчилсөн байна.

Үер болсонтой холбоотой өвчлөл эрс нэмэгдэж, ихэнх өвчлөл Бинза дүүрэгт гарчээ. 56 лабораторийн сорьцоос 16 сорьцод Vibrio cholerae илэрчээ.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл