ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.26/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.26/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт мэдээлэгдсэн хамшинжийн дотор цочмог халууралт цэврүүт тууралтат өвчний хамшинж 67 хувийг эзэлж, салхинцэцэг өвчин зонхилж байна. Мөн цочмог цусархаг суулгалтын хамшинж сүүлийн 5 жилийн дундажаас өндөр, цусан суулга зонхилж байна.

                        Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт 1618 хүн осол, гэмтлийн улмаас хандсан нь өнгөрсөн 7 хоногоос 18 тохиолдлоор илүү байна. Өртөгсөдийн 58 хувийг эрэгтэйчүүд эзэлж, 30 хувь нь 0-15 насны хүүхэд эзэлж байна. Шалтгааны хувьд уналт, хүчирхийлэл, амьгүй механик хүчинд өртөлт, мөс, цасан дээр унах тохиолдол тэргүүлэх шалтгаан болж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл