ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.25/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.25/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

Өчигдөр тус төвд 46 хүн хандсан нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна. Үүнээс 26 нь (78%) нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Онош батлагдсан тохиолдлын 51 хувийг амьсгалын замын халдвар эзэлж, салхинцэцэг өвчин зонхилж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Нийслэлийн орны ачаалал:

Нийслэлийн эмнэлгийн 869 хүүхдийн орон дээр 671 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэтрээгүй байна. Харин Чингэлтэй дүүрэгт 1.3 хувь (1)-иар хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Дэлхий дахинд:

Шувууны томуу өвчин:

Афганистан улсад тосгонд шувууны томуугийн H5 вирусээр үүсгэгдсэн халдвар бүртгэгдэж, 21 шувуу өвчилж үхсэн байна. Тухайн газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, халдваргүйтгэлийн арга хэмжээ авсан байна. 

                                              

http://www.oie.int/wahis_2/resource/maps/tmp/5a6946bd_5f90_6.png

Эх сурвалж: ДАЭМБ

Хоолны хордлого, БНХАУ-д:

БНХАУ-ын Хебей мужийн 90 гаруй цэцэрлэгт хоолны хордлого бүртгэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан байна. Хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байна. Урьдчилсан судалгаагаар хоолны давсны нитритийн агууламж хэтэрсэн байж болзошгүй байна. Тандалт судалгаа хийгдэж байна.

Эх сурвалж: http://www.xinhuanet.com/english

Холбоотой мэдээ, мэдээлэл