ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.24/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.24/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин:

  • Улсын хэмжээнд тархварзүйн 3 дахь 7 хоногт амбулаторийн үзлэгийн 5.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 1.4, сүүлийн 3 жилийн дундажаас 2.4 хувиар бага байна (График 1).

График 1. Тархвар зүйн байдал, 7 хоногоор

  • Аймгуудын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.4 хувийг эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 1.9, сүүлийн 3 жилийн дундажаас 2.3 хувиар тус тус бага байна. Архангай аймагт 11.2, Дундговь аймагт 11 хувийг эзэлж байна.
  • Лабораторийн тандалтаар 230 сорьц шинжлэхэд томуугийн В вирус,  A (H1N1)pdm09, А(H3N2), амьсгалын замын синцитиаль вирус, аденовирус, коронавирус эргэлтэд байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Орны ачаалал, Нийслэлийн хэмжээнд:

Нийслэлийн эмнэлгийн 869 хүүхдийн орон дээр 721 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэтрэлтгүй байна. Гэхдээ Багахангай дүүрэгт 60% (3), Чингэлтэй дүүрэгт 11.3% (9), Баянзүрх дүүрэгт 3.8% (5)-ийн хэтрэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

 

Зудын шинэчлэгдсэн мэдээлэл:

1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 16 аймгийн 76 сум “цагаан” зудтай,  17 аймгийн 52 сум “Цагаанаар зудархуу” байдалтай байна (Хүснэгт).

Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn

 

Архины хордлогын мэдээлэл, Нийслэлд:

Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн эмнэлгүүдэд 523 хүн архины хордлогын улмаас хандаж, 40 (7.6) хүн хэвтэн эмчлэгдэж, СХД-т 1 хүн нас барсан байна.

Дэлхий дахинд:

Томуу, томуу төст өвчин, дэлхий дахинд:

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуугийн дэгдэлт үргэлжилж байна. Зүүн өмнөд Азийн орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэж, А(H1N1), В вирус эргэлтэд байна. Харин Төв Азийн орнуудад идэвхжил бага байна. Лабораторийн тандалтаар А, В хүрээний вирус эргэлтэд байна.

Эх сурвалж: www.who.int

Рифт хөндийн чичрэг:

Гамби улсад Рифт хөндийн чичрэг өвчний тохиолдлыг мэдээлсэн. Өвчтөн 52 настай, эрэгтэй. Загасны аж ахуйд ажилладаг байсан бөгөөд халуурах, ханиалгах, толгой өвдөх, бөөлжих, хамраас цус гоожих шинж тэмдэг илэрч, нас барсан. Засгийн газраас дэгдэлтийн судалгаа хийж, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: www.who.int

Холбоотой мэдээ, мэдээлэл