ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.23/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.23/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Тархварзүйн 2 дахь 7 хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 67823 хүн хамрагдсанаас 4.8 хувь (3223) нь томуу, томуу төст өвчтэй гэж  оношилогдсон нь өмнөх 7 хоногоос 0.9%, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар тус тус бага  байна.
  • Нийт өвчлөгсдийн 38%-ийг 0-1 нас, 27%-ийг 2-4, 14%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлагын 36%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ

Малын шүлхий өвчин:

Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Баянцагаан, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн, Гурвансайхан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр, Дорноговь аймгийн Эрдэнэ, Даланжаргалан, Булган аймгийн Рашаант сумдад малын шүлхий өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Эх сурвалж: ОБЕГ

Халдварт өвчний тандалт:

  • 1 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 36 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 11 тохиолдлоор бага байна. Үүнээс 44 хувь (10) нь эмнэлэгт хэвтсэн байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 69.6% (n=16) амьсгалын замын халдвар, 30.4% (n=7) гэдэсний халдвар байна.

Халдварт өвчний байдал, өдрөөр

 

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл