ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.22/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.22/


Улсын хэмжээнд:

Угаарын хийн хордлого:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт 15-18 насны эрэгтэй хүүхдүүд 1 дүгээр сарын 20-ны өдөр угаартаж гэртээ нас барсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Халдварт өвчний тандалт:

  • 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 40 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=49) 9 тохиолдлоор бага байна. Үүнээс 61 хувь (16) нь эмнэлэгт хэвтсэн байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 69.2% (n=18) амьсгалын замын халдвар, 23.1% (n=6) гэдэсний халдвар, 7.7% (n=2) бусад халдвар байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Дэлхий дахинд:

Томуу, томуу төст өвчин, дэлхий дахинд:

-       Европын улсуудад томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэж, томуугийн В вирус эргэлтэд давамгайлж байна.

-       Зүүн Өмнөд Азийн орнууд болон БНХАУ, Өмнөд Солонгос улсад томуугийн өвчлөл эрс нэмэгдэж, В хүрээ, A(H3N2) вирус эргэлтэд давамгайлж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шар чичрэг өвчин:

Өнгөрсөн 7 хоногт Бразил улсад шар чичрэг өвчний 145 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 20 хүн нас барсан байна. Засгийн газраас дамжуулагчийн дундах хяналтыг сайжруулах, тохиолдлыг тандан судлах, эрсдэлийн   үеийн харилцаа, холбоог эрчимжүүлэн ажиллаж байна.  

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: ДЭМБ

 

 

Шувууны томуу өвчин:

  • БНХАУ-ын Тайванд өндөр хоруу чанартай шувууны томуугийн A(H5N6) вирүсийн халдвар Үндэсний зоопарк, шувууны аж ахуйд бүртгэгдсэн байна.
  • Камбож улсад шувууны томуугийн A(H5N2) вирүсээр үүсгэгдсэн халдвар шувууны аж ахуйд бүртгэгдэж, хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ   

Холбоотой мэдээ, мэдээлэл