ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.19/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.19/

Улсын хэмжээнд:         

Зудын мэдээлэл:

1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 14 аймгийн 57 сум “цагаан” зудтай,  14 аймгийн 53 сум “Цагаанаар зудархуу” байдалтай байна (Хүснэгт).

Эх сурвалж: ОБЕГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногт мэдээлэгдсэн хам шинж 149 тохиолдлоор нэмэгдэж, цочмог халууралт, цэврүүт тууралтат болон цусархаг суулгалтын хамшинж 5 жилийн дундажаас  өндөр байна.

Цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж, 7 хоногоор

  • Улаанбурхан өвчний сэжигтэй 9 тохиолдол мэдээлэгдсэн боловч лабораториор үгүйсгэгдсэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт 1600 хүн ГССҮТ-д хандсан нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 36 тохиолдол (2.2%)-оор илүү байна. Хандсан өвчтнүүдийн 60.4 хувийг эрэгтэйчүүд, 30 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Уналт 2.8, амьгүй механик хүчинд өртөлт 1, түлэгдэлт 3.7 хувиар тус тус нэмэгдэж, харин мөс, цасан дээр уналт 0.7, нохойд хазуулах тохиолдол 0.3 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: ГССҮТ

Хордлогын мэдээлэл:

1 дүгээр сарын 12-19-ны хооронд ХЯТҮТ-д 12 хүн хандсанаас эмийн бодисын хордлогод 4, химийн бодисын хордлогод 2, архины хордлогод 3, угаарын хийн хордлогод 2 хүн тус тус өртжээ. Хандсан тохиолдлын тоо өмнөх оны мөн үеэс 6 тохиолдлоор бага байна.

Эх сурвалж: НЭМҮТ

Холбоотой мэдээ, мэдээлэл