ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.18/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.18/


Улсын хэмжээнд:

Нийслэлийн орны ачаалал:

Нийслэлийн эмнэлгийн хүүхдийн 869 хүүхдийн орон дээр 861 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэтрээгүй байна. Гэхдээ Багануур дүүрэгт 23.5, Чингэлтэй дүүрэгт 27.5, Баянзүрх дүүрэгт 38.5 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Агаарын чанарын мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт, шинжилгээний дүнгээр агаарын бохирдол 7 хоногийн сүүлээр илүү ажиглагдаж,  Улаанбаатар хотын гэр хороолол орчим “Их” болон “Маш их” бохирдолтой түвшинд хүрч, 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM2.5, PM10 тоосонцрын агууламж 12-14%-иар их, хүхэрлэг хийн агууламж 31%-иар бага байна. PM2.5, PM10 тоосонцор, хүхэрлэг хийн 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 4-14 дахин их байна.

 

Эх сурвалж: www.agaar.mn

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Ховд аймгийн Буянт сумын харьяат, өвчтөн “Н”, 28 настай, эрэгтэй. 1 дүгээр сарын 10-ны өдөр газрын хөрс ухсан ба баруун нарын эрхий хуруун дээр гүвдрүү гарч, шархалсан. Өвчтнөөс сорьц авч шинжлэн боом өвчний үгүйсгэсэн.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Цасны зузааны мэдээлэл:

1 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 10 аймгийн 45 суманд  11-35см зузаан цасан бүрхүүлтэй байна. 

 

Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn

 

Дэлхий дахинд:

Холер өвчин:

Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани улсын 26 мужид холер өвчний нийт 33421 тохиолдол 542 хүн нас барсан байна. (Нас баралтын түвшин-1.62%)

 

Эх сурвалж: ДЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл