ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.17/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.17/


Улсын хэмжээнд:      

Химийн шалтгаант хордлого:

Булган аймгийн харьяат, 8 сартай, 2 ихэр хүүхэд Улаанбаатар хотоос ирүүлсэн хүнсний зүйлийн уутанд байсан нунтаг цагаан өнгөтэй зүйлийг долоосон өгүүлэмжтэй. Нэг хүүхдийн ам түлэгдэн, хүчтэй хордлогын шинж илэрсэн. Нөгөө хүүхдийн нүүр, чихний хэсэгт түлэгдэж, мөн хордлогын шинж илэрсэн.  ЭХЭМҮТ-д эмчилгээ хийгдэж,  хүүхдүүдийн биеийн байдал хүнд байна.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

Дорнод аймагт бүртгэгдсэн үйл явдлын шинэчлэгдсэн мэдээ:

Дорнод аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлэгдэж байсан 8 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан. Үлдсэн 1 өвчтний биеийн байдал маш хүнд, эмчилгээ хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЭМГ

Томуу, томуу төст өвчин:

  • Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 7.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногоос 2.7, сүүлийн 3 жилийн дундажаас 1.2 хувиар тус тус бага байна.

  • Аймгуудад амбулаторийн үзлэгийн  8.3 хувийг ТТӨ эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногоос 3.4, сүүлийн 3 жилийн дундажаас 0.5 хувиар тус тус бага байна. АР, ДУ, СБ, УВ, ХӨ аймагт ТТӨ амбулаторийн үзлэгийн 10.2-14.3 хувийг эзэлж байна.
  • Лабораторид суурилсан тандалтаар В вирус, A (H3N2) вирус, риновирус, метапневмовирүс, амьсгалын замын синцитиаль вирус тус тус эерэг тодорхойлогджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Архины хордлогын мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 496 хүн хандсанаас 41 (8.2 хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Эдгээр хүмүүсээс 1 хүн нас барсан байна.

Эх сурвалж: НЭМГ

Дэлхий дахинд:

Денгийн чичрэг өвчин:

1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар Сенегал улсад денгийн чичрэг өвчний 138 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Өвчлөлийн голомтоос Денгийн серотип-1 төрлийн вирус илрүүлсэн байна.

Тандалт судалгааг өргөжүүлж, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: ДЭМБ

 

Рифт хөндийн чичрэг:

Өмнөд Судан улсад вирусын цусархаг чичрэгийн 4 тохиолдол бүртгэгдэж, 60 ойрын хавьтлыг судалж байна. 2 өвчтний сорьцод Рифт хөндийн чичрэгийн вирүс эерэг тодорхойлогдсон.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуугийн А(H5N6) вируст халдвар:

БНХАУ-аас шувууны томуугийн А(H5N6) вируст халдварын хүний өвчлөлийг мэдээлсэн. 3 настай, эмэгтэй. Фужиан дүүргийн харьяат. Засгийн газраас лабораторийн тандалт хийх, ойрын хавьтлыг судлах, дэгдэлтийн судалгаа хийж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл