ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.16/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.16/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлийн хэмжээнд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.7 хувь(4364)-ийг томуу, томуу төст өвчин эзэлж  байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.5%, өнгөрсөн оны мөн үеэс 2.9-иар тус тус бага байна.
  • Нийт өвчлөгсдийн 36.7%-ийг 0-1,  26.9%-ийг 2-4,  12.5%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэнд 987 дуудлага ирснээс 38.4 хувь нь томуу, томуу төст өвчин байна.
  • Налайх дүүрэгт 7.6%, Сүхбаатар дүүрэгт 7.3%, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт 8.3%-ийг тус тус эзэлж байгаа нь бусад дүүргээс өндөр байна.

Эх сурвалж: НЭМГ

Нийслэлийн орны ачааллын мэдээлэл:

2018 оны 1 дүгээр сарын 16-ний өдрийн байдлаар Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн 869 орон дээр 891 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 2.5 хувиар (22) илүү байна. Чингэлтэй дүүрэгт 25, Хан-Уул дүүрэгт 20, Баянзүрх дүүрэгт 40 хувиар тус тус илүү байна. (Хүснэгт). Коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй байна.

Эх сурвалж: НЭМГ

Зоонозын шалтгаант үйл явдалын мэдээлэл:

Хөвсгөл аймаг, Түнэл сум, Баян-Эрхэт багийн малчин “Б”-ын хотонд 01.12-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмлэгтэй 1 үнэг орж ирснийг  устгаж, тархинаас дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон. 1 дүгээр сарын15-ны өдрийн  байдлаар 7 нохойг вакцинжуулж, малчны гэрийн ойролцоох 120 мталбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.

 Эх сурвалж:ЗӨСҮТ

Дэлхий дахинд:

  1. Холер өвчний мэдээлэл:

 Бүгд Найрамдах Танзани улсын 26 мужид холер өвчний  33421 тохиолдол, 542 нас баралт бүртгэгдсэн байна. (Нас баралтын түвшин-1.62%)

 

  1. Вируст гепатит Е өвчний дэгдэлт:

Намиб улсад вируст гепатит Е өвчний дэгдэлт гарч ус, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт хийж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: www.who.int

 

Хүснэгт. Хүүхдийн орны ачаалал, дүүргээр

 

 

Эмнэлгийн нэр

Нийт орны тоо

Нийт өвчтний  тоо

Хүүхдийн орны тоо

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо

Хүүхдийн орны ачааллын хувь

Хүүхдийн оронд шилжүүлсэн насанд хүрэгчдийн ор

Нөөц өрөө ашиглан шинээр нэмсэн орны тоо

Коридорт байгаа хүүхэд

1

Багануур

226

185

34

34

0.0

0

37

0

2

Чингэлтэй

227

216

80

100

25.0

20

30

0

3

Баянгол

395

386

200

166

-17.0

0

30

0

4

Багахангай

15

7

5

3

-40.0

0

0

0

5

Налайх

177

163

50

40

-20.0

0

0

0

6

Сонгино

-хайрхан

165

173

165

173

4.8

8

8

0

7

Хан-Уул

196

170

80

96

20.0

16

30

0

8

Баянзүрх

358

404

130

182

40.0

52

59

0

9

Сүхбаатар

325

280

125

97

-22,4

0

8

0

Нийт

2084

1984

869

891

205

96

202

0

 

Холбоотой мэдээ, мэдээлэл