ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.15/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.15/


Улсын хэмжээнд:

Метилийн спирт төстэй зүйл уусны улмаас үүссэн хордлого:

Дорнод аймгийн БОЭТ-д эмчлэгдэж байгаа үл мэдэгдэх шингэн уусан 9 хүний 1 хүний биеийн байдал маш хүнд, 3 хүний биеийн байдал дунд зэрэг, 5 хүний биеийн байдал хөнгөн байна. Өвчтөн “Г” 32 настай, эрэгтэй, биеийн байдал маш хүнд, ухаангүй, комын байдалтай, өөрийн амьсгалтай, амьсгал 1 минутад 32-34 удаа, рефлексгүй, шээс элбэг, гемодиализ эмчилгээ, хордлого тайлах, тархи сэргээх, шинж тэмдгийн эмчилгээ хийгдэж байна. Шингэний үлдэгдлийг МХЕГ-ын лабораторид шинжилж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЭМГ

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

Өмнө нь мэдээлэгдсэн Дорнод аймгийн Булган сумын харьяат боом өвчний сэжигтэй өвчтний онош лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдэв.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2018 оны 1 дүгээр сарын 14-ний байдлаар 43 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Үүнээс 18 нь эмнэлэгт хэвтсэн ба 60.5 хувийг амьсгалын замын халдвар эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

 Шар чичрэг өвчин, Бразил улсад:

Тус улсад шар чичрэг өвчний дэгдэлт үргэлжилж, 2296 сэжигтэй, лабораториор батлагдсан 777 тохиолдол мэдээлэгдэж, 261 хүн нас барсан байна.

Байгалийн голомтын судалгаагаар Haemagogus зүйлийн шумууланд шар чичрэгийн вирүс илэрч, голомт идэвхтэй байгааг тогтоосон. Эрсдэлийг “дунд зэрэг” гэж үзжээ.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл