‘’Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам’’-ын төслийн талаар санал солилцов

‘’Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам’’-ын төслийн талаар санал солилцов


‘’Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам‘’-ыг шинэчилж байгаатай холбогдуулан санал солилцох уулзалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас зохион байгууллаа.

Уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Ачтан эмнэлэг, "СОС Медика Монголиа" зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход тулгарч байгаа зарим асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголтонд хүрсэний зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийн талаар зөвшилцлөө.

Түүнчлэн гадаадын эмнэлгийн мэргэжилтнийг урьж ажиллуулж байгаа байгууллагын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гадаадын эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээ, шаардлагыг тодорхой болгох чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж өгсөний зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудаас гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулахтай холбоотой байгуулсан гэрээ, хэлэлцээр, харилцан ойлголцолын санамж бичгүүдийн судалгааг гаргаж нэгтгэн, Эрүүл мэндийн яаманд шуурхай танилцуулах, хяналтыг цаашид сайжруулах талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвд заавар чиглэл өгөв.

Холбоотой мэдээ, мэдээлэл