Чингэлтэй эрүүл мэндийн төв

Чингэлтэй эрүүл мэндийн төв


Чингэлтэй эрүүл мэндийн төвийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээнд цаг товлох үйлчилгээний талаарх мэдээлэл

Эрүүл мэндийн байгууллагын амбулаторийн ажиллах цагийн хуваарь

Цагийн хуваарь 08:30 – 17:00

Цайны цаг 12:30 – 13:00

 

Үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд

  1. Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ
  2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

 

Уртасгасан цагаар ажиллаж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд

Нэгдсэн эмнэлэг тусламж үйлчилгээ нь 24 цагаар ажилладаг. Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 227 ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тасагт хэвтэн эмчлүүлэгчид эрүүл  мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна том хүний болон хүүхдийн хүлээн авах 24 цагаар ажиллаж байна. Мөн хүүхдийн томуугийн дэгдэлтийн үетэй холбогдуулан Хүүхдийн амбулатори нь оройны 19.00 цаг хүртлэх хуваариар уртасгасан цагаар ажиллаж байна.

 

Цаг товлох үйлчилгээний талаарх мэдээлэл

Эмнэлгийн цахим бүртгэлийн үйлчилгээ нь Нэгдсэн эмнэлэг, Төв салбар, Бага тойруу, Хайлааст салбар, Хүүхдийн амбулатори салбаруудад үйл ажиллагаа явуулж байна. Иргэд үйлчлүүлэгч нарыг нэг цэгийн лавлагаат мэдээллээр түргэн шуурхай хангаж, үндсэн мэргэжлийн эмчийн үзлэгийн цагийг салбар харгалзахгүй шууд урьдчилан захиалуулан, үйлчилгээний зохион байгуулалтыг илүү сайжруулж байгаа нь салбар хооронд иргэдийг төөрөлдүүлж чирэгдүүлдэг эрсдэл бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Үйлчлүүлэгч Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн тусламж үйлчилгээний эмчийн үзлэгийн цагийг 4 төрлөөр авч байна.

  1. Биечлэн

Үйлчлүүлэгч 08:00 – 16:00 цагийн хооронд нийт салбар 5 амбулаторийн эмчийн үзлэгийн цагийг аль ч салбарын цахим бүртгэлээс биечлэн ирж авах боломжтой.

  1. Харьяа ӨЭМТөвөөр дамжуулан

Үйлчлүүлэгч харьяа өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлснээр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч тухайн үйлчлүүлэгчийг шаардлагатай нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт цахим програм ашиглан илгээдэг.

  1. Утсаар

Өдөр бүрийн 14:00 – 16:00 цагийн хооронд 70117162 утсаар эмчийн үзлэгийн цагийг захиалах боломжтой.

  1. Давтан үйлчилгээ

Нэг кабинетэд үзүүлсэн үйлчлүүлэгчийн давтан үзлэгийн цагийг эмч өөрөө товлодог.

- Иргэн нэг удаагийн бүртгэл хийлгэн цахим хүн амын санд мэдэээл нь бүртгэгдсэнээр дараагийн удаа тусламж үйлчилгээ авахад бичиг баримт шаардахгүй. Иргэний эрүүл мэндийн даатгалыг цахим бүртгэлээс www.ndaatgal.mn хаягаар шууд онлайн хэлбэрээр шалгадаг болсон. Ингэснээр даатгалын дэвтрээ мартсан зэрэг шалгаанаар иргэдийг буцаахгүй болсон.

- Иргэн үйлчилгээний цагийг сараар нь захиалан авах боломжтой. Тухайн товлосон хугацаанд ирэх боломжгүй тохиолдолд цахим бүртгэлийн 70117162 дугаарт залган үйлчилгээний цагийг өөрийн боломжит хугацаагаар хойшлуулах болон цуцлуулах боломжтой

 

Цаг товлох үйлчилгээ авах утасны дугаар

70117162

 

Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний талаар тодруулга мэдээлэл, санал, хүсэлт авах утасны дугаар

70115121 – Мэдээлэл технологийн алба (Цахим бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт, гомдол)

70117162- Цахим бүртгэл (Үйлчилгээний цаг захиалах, кабинетуудын хүлээгдлийн мэдээлэл авах, товлосон үйлчилгээний цагаа цуцлах, хойшлуулах)

11314587- Чанарын алба (Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай холбоотой гомдол, хүсэлт)

70110715 – Дүн бүртгэл (Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурал, рашаан сувилалын эрхийн бичиг зэрэг мэдээлэл авах боломжтой)

70110278 – Хүүхдийн хүлээн авах

70110279 – Том хүний хүлээн авах

 

Холбоотой мэдээ, мэдээлэл