Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв


Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэг, оношилгоо,

шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээнд цаг товлох үйлчилгээний талаарх мэдээлэл

 

Эрүүл мэндийн байгууллагын амбулаторийн ажиллах цагийн хуваарь

Эрүүл мэндийн төвийн амбулатори 08:30-17:00 хүртэл ажилладаг.

7 хоног бүрийн 2-дахь өдөр нарийн мэргэжлийн эмч нар 14:00 цагаас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралтай байдаг.

 

Үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд

  1. Амбулаторийн тусламж үйлчилгээ:
  • Поликлиник тасаг /Нарийн мэргэжлийн 30 кабинетаар жилд дунджаар дүүргийн 942 мянга орчим хүнд Шүд, Нүд, Чих хамар хоолой, Зүрх судас, Дотор, Мэдрэл, Гэмтэл, Сэтгэц, ХДХВ /ДОХ/ БЗДХ, Эмэгтэйчүүд, Тархины цахилгаан бичлэг, Тархины судасны бичлэг /Допплерограмм/, Хэт авиан оношилгоо /Хөх, бамбай, цуллаг эрхтэн, түрүү булчирхай, ураг/, Дүрс оношилгоо /Дижитал рентген/, Ходоодны уян дуран, Ургийн цахилгаан бичлэг, Зүрхний цахилгаан бичлэг, Лабораторийн шинжилгээ / Биохимийн шинжилгээ, Цусны ерөнхий шинжилгээ, Шээсний ерөнхий шинжилгээ ,ВС Вирус тодорхойлох, Цусны бүлэгнэлт, Цусны бүлэг тодорхойлох, Коагулограмм, Нугасны усанд хлор, кальци үзэх, Цусанд эрдсүүд үзэх, Бактериологи онош зүйн шинжилгээ, Резус фактор тодорхойлох зэрэг анхан болон II дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. /
  • Хүүхдийн амбулатори  /БГД-ийн 8 дугаар хороонд байрлах Эмүжин хүүхдийн эмнэлэг нь өглөө 08:30-17:00 цаг хүртэл хүүхдийн эмчийн үзлэгийг ажлын 5 өдөрт хийж байна. /

Баянгол дүүрэг 8 дугаар хороо Хөгжил хотхоны урд

Утас: 70141303

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн сэргээн засах төв / Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдэд зориулсан 22 нэр төрөл бүхий тоног төхөөрөмж, туслах хэрэгсэлээр Харвалтын дараах, Мэдрэл, Гэмтлийн дараах, Тархины саажилттай хүүхдүүдэд сэргээн засах эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна/
  1. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ:
  • Хүүхдийн эмнэлэг /2015 онд хуучин 7-р төвийн барилгыг иж бүрэн засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчилсэн. 200 ор бүхий хүлээн авах, эрчимт эмчилгээний тасаг, эмчилгээний I, II тасгаар дамжуулан дүүргийн 0-16 насны 73.000 гаруй хүүхдэд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна/

Баянгол дүүрэг 17 дугаар хороо Жалханзхутагт Дамдинбазарын гудамж хуучнаар эрүүл мэндийн 7 дугаар төв

Утас: 70141302

  • Нэгдсэн эмнэлэг /Хүлээн авах яаралтай тусламж, эрчимт эмчилгээний 10 ор бүхий эрчимт эмчилгээний тасаг 24 цагаар ажиллаж байна/
  • Мэс заслын тасаг /БГД-ийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг сайжруулах зорилгоор II дахь шатлалын яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх 25 ортой тасаг ажиллаж байна./
  • Гемодиализын тасаг /4 ор бүхий 3 аппараттай үйл ажиллагаа явуулж байна/
  • Хөнгөвчлөх, хими эмчилгээний тасаг /Хөнгөвчлөх эмчилгээний 6 ортой, хими эмчилгээний 4 ортойгоор дүүргийн ард иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна/
  • Дотрын I, II, III, IV тасаг болон Мэдрэлийн тасаг /Нийт 160 ор бүхий хэвтүүлэн эмчлэх тасгуудад дүүргийн иргэдийг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна/
  • Ахмадын эмнэлэг / Хуучнаар 6 дугаар төвийн сууринд дүүргийн 23000 гаруй ахмад настнуудад  зориулсан мэдрэл, дотор, хөнгөвчлөхийн нийт 60 ор бүхий хэвтэн эмчлүүлэх, нөхөн сэргээх эмнэлгийг нээн ажиллуулж байна. Өдөрт 100-150 ахмад настанд ЭХО, Рентген, Уламжлалт, Дотор, Мэдрэл, Бариа заслын чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай юм /

Баянгол дүүрэг 19 дүгээр хороо

Утас: 11-365036

 

Уртгасан цагаар ажиллаж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд

  • Яаралтай тусламж 24 цаг  
  • Хүүхдийн хүлээн авах 24 цаг
  • Лабораторийн тасаг 24 цаг

 

Цаг товлох үйлчилгээний талаарх мэдээлэл

  • Өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн төвийн цахим сан, цахим сангийн утас 11-361302  тус тус товлолт цагийг захиалах боломжтой.
  • ӨЭМТ-үүд 08:30-17:00 хүртэл, Эрүүл мэндийн төвийн цахим сан 07:30-16:00, цахим сангийн утас 10:00-16:00
  • Анхан болон давтан үзлэгийн цагийг эрүүл мэндийн төвийн цахим сан болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс авах боломжтой.
  • Насанд хүрэгсдийн  хэвтэн эмчлүүлэх  дарааллыг 1,3,5 өдрүүдэд эрүүл мэндийн төв дээр авдаг.  
  • Хүүхдийн эмнэлэг нь өдөр харгалзахгүйгээр 24 цагаар хүлээн авч хэвтэн эмчлүүлдэг.
  • Үйлчлүүлэгч нь ажлын 7 хоногоор урьдчилж амбулатори, оношилгоо шинжилгээний цагийг төлөвлөн авч болно.
  • Цаг товлох үйлчилгээг авахад эрүүл мэндийн даатгалын дэвтэр /тухайн он бөглөгдсөн байх/, иргэний үнэмлэх, амбулаторийн карттай байна.
  • Цаг товлох үйлчилгээг үйлчлүүлэгч цуцлахдаа эрүүл мэндийн төвийн цахим сан, цахим сангийн утас 11-361302 утсаар мэдэгдэн цуцлуулах боломжтой

 

Цаг товлох үйлчилгээг авах утасны дугаар

Эрүүл мэндийн төвийн цаг товлох цахим сангийн ажиллах цаг 10:00-16:00 хүртэл 11-361302 утсаар захиалга авна.

 

Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний талаар тодруулга мэдээлэл, санал, хүсэлт авах утасны дугаар 

Цахим сан 11-361302

Чанарын алба 70141300

Холбоотой мэдээ, мэдээлэл