Хүүхдийн төв сувилал

Хүүхдийн төв сувилал


Хүүхдийн төв сувиллын үзлэг, оношилгоо, шинжилгээ, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээнд

цаг товлох үйлчилгээний талаархи мэдээлэл

 

Эрүүл мэндийн байгууллагын амбулаторийн ажиллах цагийн хуваарь

Даваа-Баасан гаригт 08.00- 12.00

                                    12.00 – 12.30 цайны завсарлага

                                    12.30 -15.00

Бямба, Ням гаригт амарна

 

Үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд

Стационарын хэсэг

  • Бага жинтэй нярайг торниулах
  • Гүйцэт нярайг сувилах, нярайг асрах талаар эхэд зөвөлгөө өгөх
  • Хоол тэжээлийн эмгэгтэй, сульдаа, цус багадалт зэрэг суурь өвчтөй 3 нас хүртэлхи хүүхдийг эмчлэх, сувилах
  • Хөнгөн хэлбэрийн тархины саажилттай хүүхдэд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх

Сэргээн засах амбулаторийн хэсэг

  • 3 хүртэлх насны хүүхдэд үзлэг хийх, асаргаа, сувилгаа, чийрэгжүүлэлт, зохистой хооллолтын талаар зөвөлгөө өгөх
  • Өдрийн эмчилгээ -  0-3 насны хүүхдэд  сэргээн засах болон уламжлалт эмчилгээ хийх. Үүнд: хөдөлгөөн засал, ахуй засал, цахилгаан эмчилгээ, хүчилтөрөгчийн коктель, бүх төрлийн бариа, зүү, төөнүүр зэрэг уламжлалтын эмчилгээнүүд

 

Цаг товлох үйлчилгээний талаархи мэдээлэл

Цахим бүртгэлийн сувилагч нь үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээний цаг товлох ажлыг хариуцан ажиллаж байна.

 

Цаг товлох үйлчилгээг авах утасны дугаар

Амбулаторийн утас – 362679

 

Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний талаар тодруулга мэдээлэл, санал, хүсэлт авах утасны дугаар

Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Г.Аззаяа - 91044008

 

Холбоотой мэдээ, мэдээлэл