ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ


ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

Амбулаторийн үзлэг

ГССҮТөвийн амбулаторийн тасгаар үйлчлүүлэхдээ ажлын өдрүүдэд 830-1600 цагийн хооронд ажиллана

 

ГССҮТөвд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд

Үйлчлүүлэгчид нь амбулаторийн тасгаар дараах нарийн мэргэжлийн эмчийн үйлчилгээг  авч болно.

  • Насанд хүрэгчдийн гэмтэл согог
  • Гар сарвуу бичил мэс засал
  • Хүзүү нуруу нугасны гэмтэл
  • Гавал тархины гэмтэл
  • Цээж хэвлийн гэмтэл
  • Түлэнхий нөхөн сэргээх мэс засал
  • Хүүхдийн гэмтэл согог засал
  • Нүд, эрүү нүүрний мэс засал
  • Сэргээн засах эмчилгээ
  • Уламжлалт, эмчилгээ оношлогоо
  • Лабораторийн шинжилгээ оношилгоо
  • Дүрс оношилгоо /MRI, CT, ЭХО, Рентген, Цээж гэрэлд харах /

 

Уртасгасан цагаар ажиллаж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд 24 цагаар тасралтгүй яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж байна. /дэлгэрэнгүй мэдээлэл/ доор хавсаргав

 

Цаг товлох үйлчилгээний талаарх мэдээлэл

  • Амбулаторийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх товлолт цагийг давтан болон бэртэж гэмтээд 24 цагаас хэтэрсэн үйлчлүүлэгчид ажлын өдрүүдэд 830 -1600цагийн хооронд өөрийн биеэр ирж цаг авах шаардлагагүй /үр хүүхэд, хамаатан садангууд, ирж авч болно/
  • Цаг товлохоор ирэхдээ үйлчлүүлэгч иргэний үнэмлэх эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирнэ
  • Үйлчлүүлэгч товолсон цагтаа ирээгүй тохиолдолд 30-60 минут хүлээж байгаад цагийг цуцлана.
  • Хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид Улаанбаатар хотод байдаг үр хүүхэд, хамаатан сандангараа үзүүлэх гэж буй тухайн мэргэжилийн эмч дэрээ цаг авч болно.
  • ГССҮТөвийн Хүлээн Авах Яаралтай Тусламжийн тасаг 24 цагаар үйлчлүүлэгчидэд тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний талаар тодруулга мэдээлэл, санал, хүсэлт авах утасны дугаар

ГССҮТөвийн лавлах утас 70180136

www.gemtel.mn 

sanalhuselt@gemtel.mn

Холбоотой мэдээ, мэдээлэл