ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.04/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.04/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин:

  • 52 дугаар 7 хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 13.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх оноос 4.3, сүүлийн 3 жилийн дундажаас 4 хувиар тус тус их байна.

Томуу, томуу төст өвчин, 10.000 хүн амд, улсын хэмжээнд

  • Аймгуудын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 14.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 5.2, сүүлийн 3 жилийн дундажаас 6.1 хувиар тус тус их байна. БХ, ГА, ДА, ДГ, ДУ, ЗА, ОР, ӨМ, СЭ, ТӨ, ХӨ, ХЭ зэрэг 12 аймагт ТТӨ амбулаторийн үзлэгийн 10-аас дээш хувийг эзэлж байна.
  • Лабораторийн тандалтаар томуугийн В хүрээний вирус, А(H3N2) вирус, амьсгалын замын синцитиаль вирус, иж томуу вирус тус тус тодорхойлогдсон байна.

Тайлбар: Шинэ жилийн баярын өдрүүдэд амбулаториор үзүүлэх хүмүүсийн тоо бага, зөвхөн томуугийн улмаас үзүүлж байгаа хүмүүс түлхүү байгаа тул өвчлөл өссөн дүр зураг харагдаж байгаа болно.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

 

  • Тархварзүйн 51 дэх 7 хоногт цочмог халууралт, цэврүүт тууралтат хамшинжийн 470 тохиолдол мэдээлэгджээ. Үүнээс 77.2 хувь нь Нийслэл хотын төвийн дүүрэгт бүртгэгджээ. Цочмог халууралт, цэврүүт тууралттай хамшинж 1-4 насныханы зонхилон бүртгэгдсэн.
  • Цочмог халууралт цэврүүт тууралтат өвчний хамшинжийн дотор салхинцэцэг дийлэнх хувийг эзэлж байна. 2017 оны эхний 11 сарын байдлаар 8753 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3075  (35 хувь) тохиолдлоор илүү байна. Уг өвчин Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотод зонхилон бүртгэгдсэн.
  • 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 59 хүн хандсан нь өмнөх оны мөн үеэс 17 тохиолдлоор их байна. Үүнээс 14 хүн хэвтэн эмчлэгдэж, 28 хүн амьсгалын замын халдвараар өвчилжээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл