ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.02/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.01.02/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 40 хүн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=60) 20 тохиолдлоор бага ба 11 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. 54 хувийг амьсгалын замын халдвар эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Шувууны томуу өвчин:

БНХАУ-д шувууны томуугийн хүний өвчлөлийн H9N2 вирүст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. 20 настай, эмэгтэй. Хунан хотын харьяат. Амьд шувууны томуутай харьцсан өгүүлэмжтэй, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг илэрсэн. Тус улсаас тандалт судалгаа, эрсдэлийн харилцаа, холбоог өргөжүүлсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

 Шувууны томуу өвчин:

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээллээр тус улсын (kostromskaya oblast) Костромский мужийн фермд шувууны томуугийн A(H5N2) вируст халдвараар 44.112 шувуу өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Тухайн газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, халдваргүйтгэл хийн, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл