ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.21/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.21/


2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол Улсад: 

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол: 

Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй.

7 дугаар сарын 12-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй. Өндөр халуурч, баруун суганы булчирхай цочиж, албадмал байдалд орсон байдалтайгаар 7 дугаар сарын 18-нд сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад 21-ний 03 цагт нас барсан. Өвчтнийг тарваган тахлын вакцины багийнхан илрүүлсэн ба өвчтөн байсан газарт 4 хот айлын 30 гаруй хүн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Авч хэрэгжүүлж буй ажлууд: 

 

Ховд аймгийн ЭМГ, ЗӨСТ, БОЭТ-өөс нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар явсан.

Ховд аймгийн БОЭТ-өөс эмгэг судлаач эмч нэмэлтээр томилон ажиллуулах гэж байна.

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:  

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат “С” 19 настай, эрэгтэй. Завхан аймгийн Их-Уул суманд амарч байхдаа 7 дугаар сарын 13-14-нд бууц цэвэрлэсэн өгүүлэмжтэй. 7 дугаар сарын 14-нд баруун гарын шууны урд хэсэгт улайж хавдан цэврүүтсэн, халуурч толгой өвдсөн зовиуртай. 7 дугаар сарын 20-нд ХӨСҮТ-д хандаж хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Авч хэрэгжүүлж буй ажлууд: 

 

ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийж байна.

Тарваган тахал өвчний улиралчлал эхэлж байгаатай уялдуулан нийт хүн амд сэрэмжлүүлэг мэдээлэл хийх.

ЗӨСҮТ-ийн мэргэжлийн баг ажиллаж, өвчтнөөс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байна.

ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийж байна.

Өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл сургалт сурталчилгаа хийх.

 Улаанбурхан өвчин: 

 

-Улсын хэмжээнд 20801 (36) сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1149 хүн лабораторийн шинжилгээгээр, 6313 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

-ХӨСҮТ-д нийт 116 хүн хандаж, 15 хүн шинээр хэвтэж, 34 хүн эмчлэгдэн гарч, 56 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 40 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 10 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Авч хэрэгжүүлж буй ажлууд:

www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Дэлхий дахинд: 

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар: 

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.

1367 лаб батлагдсан тохиолдол, 488 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Авч хэрэгжүүлж буй ажлууд:

 

Гадаад хэргийн яам, БНСУ-ын Элчин сайдын яамтай өдөр бүр мэдээлэл солилцож ажиллаж байна.

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Эбола вирүст халдвар: 

 

2015 оны 07 дугаар сарын 12-ны байдлаар 27744 хүн өвчилж, 11322 (40.8%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 30 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Авч хэрэгжүүлж буй ажлууд:

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл