ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.18/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.18/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 12-р сарын 17-ны байдлаар 65 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=64) ойролцоо байна.
  • Тухайн тохиолдлуудын 81.5% (n=53) онош батлагдсанаас 58.5% (n=31) эмнэлэгт хэвтсэн, 41.5% (n=22) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 75.5% (n=40) амьсгалын замын халдвар, 24.5% (n=13) гэдэсний халдвар байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЭМГ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээ:

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 210072 хүн хамрагдаж, хамралтын хувь 95 байна. Жирэмсэн эмэгтэйчүүд 7732, архаг хууч өвчтэй хүмүүс 57877, өндөр настан 22952, эрсдэлт бүлгийн хүүхдүүд 3226, эрүүл мэндийн ажилтан 30565, хүүхдийн байгууллагын ажилтан 16650, бусад байгууллагын ажилтан 15875, цэцэрлэгийн хүүхэд 36661, сайн дурын дархлаажуулалтаар 18489 хүн хамрагджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Ку чичрэг өвчин:

Чил улсын ЭМЯ-аас Ку чичрэг өвчний дэгдэлтийн талаар мэдээлсэн байна.

119 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэнээс 20 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 28 нь уушигны хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн ба 18 нь мал эмнэлгийн ажилтнууд байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл