ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.15/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.15/


Улсын хэмжээнд:

Хордлогын мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт 8 хүн ХЯТТ-д хандсанаас 4 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Эмийн бодисын хордлогоор 6, химийн болон угаарын хийн хордлогод тус тус нэг хүн өртжээ.

Эх сурвалж: ХЯТТ

Осол, гэмтлийн мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт 1701 хүн осол гэмтлийн улмаас хандсанаас 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.  Шалтгааны хувьд уналт, хүчирхийлэл, амьгүй механик хүчин зүйлд өртөлт, зам тээврийн осол тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Мөс, цасан дээр уналт 8.4 хувийг эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 0.8 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: ГССҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногт мэдээлэгдсэн хамшинжийн дотор цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж 67 хувийг эзэлж, нэмэгдэж байна.

  • Улаанбурхан өвчний сэжигтэй 16 тохиолдол мэдээлэгдсэн ч лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
  • 12 дугаар сарын 14-ний өдөр ХӨСҮТ-д 64 өвчтөн хандсанаас 20 нь хэвтэн эмчлэгдсэн байна. 65 хувийг амьсгалын замын халдвар ялангуяа салхинцэцэг өвчин эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Цахим хурлын шийдвэр:

ХӨСҮТ-ийн ШУН-д:

  • Томуу, томуу төст өвчний сэргийлэлт болон үүсгэгчийн эмнэлзүйн шинж тэмдгийн онцлогийн талаар НЭМҮТ-тэй хамтран мэдээлэл, инфографик бэлтгэх, сурталчлах;
  • ХӨСҮТ-ийн орны ачааллын мэдээг өвчний оношоор гарган өдөр бүр мэдээлэл ирүүлэх;

ЗӨСҮТ-ийн ШУН-д:

  • СХД-ийн хүүхдийн байгууллагад цэгэн иллэг хийх ажлыг үргэлжлүүлэх;

НЭМҮТ-ийн ШУН-д:

  • Шинэ жилийн баяртай холбогдуулан хоолны болон архины хордлого, осол гэмтэл, халитаргаа гулгаанаас сэргийлэх чиглэлээр мэдээлэл сурталчилгаа эрчимжүүлэх;

Баян-Өлгий аймагт удаа дараалан угаарын хийн хордлого бүртгэгдэж байгаатай холбоотой казах хэл дээр сурталчилгааны материал бэлтгэн сурталчлах.

Холбоотой мэдээ, мэдээлэл