ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.14/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.14/


Улсын хэмжээнд:

Угаарын хийн хордлого:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт нэг гэр бүлийн 3 хүн угаарын хийн хордлогод өртөж, 1 хүний биеийн байдал хүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Тухайн айлын байшингийн ханан зуух эвдэрсэн өгүүлэмжтэй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Гар, хөл, амны багц тохиолдол:

  • Дорноговь аймгийн Иххэт суманд гар, хөл, амны өвчин бүртгэгдэж, 12 хүүхэд өвчлөн 67 хувийг 2 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.  

  • Бүх өвчтнүүдэд 100% амны салстад цэврүүт тууралт гарч, 25% (3)-д ам, өгзөг орчим тууралттай, 66.7% (8)-д  ам, гараар тууралттай, 8.3% (1)-д  дан ганц амны салстад цэврүүт тууралт гарч, эмнэлзүйн хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна.
  • Аймгийн мэргэжлийн байгууллагаас хамтарсан баг ажиллаж, мэдээлэл сурталчилгаа хийж, өвчний голомтыг цомхотгох арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЭМГ

Балнад өвчний сэжигтэй тохиолдол:

  • 59 настай, эмэгтэй. Өнгөрсөн шөнө 37-39 хэм хүртэл халуурсан, биеийн байдал хүнд байна. Хавьтлуудаас эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЭМГ

Дэлхий дахинд:

Сахуу өвчин, Бангладеш улсад:

12 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар сахуу өвчний сэжигтэй 440 тохиолдол мэдээлэгдсэн байна. Эхний тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

           

Өвчлөгсөдийн 75 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж, 58 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.   

  • Тус улсын Засгийн газраас нэмэлт дархлаажуулалт хийж, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл