ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.11/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.11/


Улсын хэмжээнд:

Дархан-Уул аймагт шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлогын мэдээлэл:

  • Төмөрлөгийн үйлдвэрийн 33 ажилтан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр өвчлөл нэмэгдээгүй. 28 хүний биеийн байдал хөнгөн, 5 хүний биеийн байдал дунд зэрэг байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 12-р сарын 10-ны байдлаар 77 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=81) 4 тохиолдлоор бага байна.
  • Тухайн тохиолдлуудын 76.6% (n=59) онош батлагдсанаас 42.4% (n=25) эмнэлэгт хэвтсэн, 57.6% (n=34) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 83.1% (n=49) амьсгалын замын халдвар, 16.9% (n=10) гэдэсний халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Гар, хөл, амны өвчин:

Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сард бүртгэгдсэн гар, хөл, амны өвчнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд, сүүлийн 5 жилийн дундаж (9.8 промил)-тай харьцуулахад 7.8 промилиор нэмэгдсэн байна (дэлгэрэнгүй танилцуулга хавсаргав).

Дэлхий дахинд:

Венесуэлийн цусархаг чичрэг өвчин:

2014-2017 оны байдлаар Венесуэл улсад 719 сэжигтэй тохиолдол мэдээлэгдэж, 21 хүн нас барсан байна. Өвчлөгсөдийн 69 хувийг эрэгтэйчүүд, 20-39 насныхан дийлэнх хувийг эзэлж байна.

Тус улсад тандалт судалгааг өргөжүүлж, хавьтлын судалгаа, эрсдэлийн харилцаа холбооны арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.         

                                                  

         Эх сурвалж: ДЭМБ

Шар чичрэг өвчин:

Бразил улсаас шар чичрэг өвчний сэжигтэй тохиолдлыг мэдээлсэн байна. Өвчтөн нас барсан бөгөөд хавьтлын судалгаа үргэлжилж байна. Лабораторийн шинжилгээгээр арбовирүс илэрсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл