ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.13/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.13/


Улсын хэмжээнд:

Гар, хөл, амны багц тохиолдол:

Дорноговь аймгийн Иххэт сумын цэцэрлэгийн бага ангийн 11 хүүхэд, 8 сартай нэг хүүхэд гар-хөл-амны өвчнөөр өвчилсөн байна. Хүүхдүүдийн биеийн байдал хөнгөн, гэрээр эмчлэгдэж байна. Аймгийн ЭМГ-аас эмч нарын баг ажиллаж байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ЭМГ

Томуу, томуу төст өвчин:

  • Тархвар судлалын 49 дүгээр 7 хоногт амбулаторид суурилсан тандалтаар 181,509 хүн үйлчлүүлсний 8,904 нь буюу 4.9% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 0.7 хувиар их, сүүлийн 3 жилийн дундажаас 2.2 хувиар бага байна.

  • ХӨСҮТ-ийн лабораторид 89 сорьц  шинжлэхэд 9 (10%) сорьцод томуугийн В вирүс илэрсэн. Мөн сорьцуудад риновирүс, аденовирүс, бокавирүс, короновирүс, амьсгалын замын синцитиаль вирүс, иж томуу вирүс, хүний метапнемонивирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Балнад өвчний сэжигтэй тохиолдол:

  • 59 настай, эмэгтэй. Өвчтөнтэй хавьтал болсон эрүүл мэндийн 46 ажилтан, гэр бүлийн 15 хүнийг антибиотик  эмчилгээнд оруулсан.  
  • Өвчтний гэр, эмнэлэгт эцсийн халдваргүйтгэл хийж, гэрт хадгалагдаж байгаа ус, Дэлгэрэх булгийн ус, ус түгээх байрны уснаас сорьц авч, хлоржуулах арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЭМГ

Менингит өвчний сэжигтэй тохиолдол:

Өвчтөн “Б” 2 настай, эмэгтэй. Өвчтөний биеийн байдал тогтвортой байна. Лабораторийн шинжилгээнд сорьц авч шинжилж байна.  Өвчтний ойрын хавьтлын 10 хүнийг илрүүлж, хими сэргийлэлт  хийж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Шувууны томуугийн A(H5N1) вируст халдвар, шувууны өвчлөл: Кампож улс

2017 оны 11 дүгээр сарын 28-нд шувууны фермийн 1739 тахиа шувууны томуугийн A (H5N1) вирүсээр өвчилжээ. Голомтод хязгаарлалтын дэглэм тогтоож, тахиаг устган, халдваргүйтгэл хийж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл