ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.12

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.12


Улсын хэмжээнд:

Балнад өвчний сэжигтэй тохиолдол:

  • 59 настай, эмэгтэй. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат. Өвчтөн 12 дугаар сарын 7-ны өдөр гэдэс тайрах мэс засалд орсон.
  • 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн лабораторийн шинжилгээгээр Salmonella paratyphii илэрсэн бөгөөд сорьц ХӨСҮТ-д өнөөдөр ирнэ.
  • Өвчтний ойрын хавьтлын 65 хүнийг илрүүлсэн бөгөөд эмийн сэргийлэлт хийх талаар зөвлөмж өглөө.

 

Менингит өвчний сэжигтэй тохиолдол:

Өвчтөн “Б” 2 настай, эмэгтэй. Нийслэлийн БЗД-ийн харьяат. 2017 оны 12 дугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байна. Өвчтний биеийн байдал сайжирч байна.

Өвчтний нэгдүгээр хавьтлын 8 хүнд эмийн сэргийлэлт хийж, хоёрдугаар хавьтлыг илрүүлэх судалгаа хийгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТЭх сурвалж: ХӨСҮТ

 

Дархан-Уул аймагт шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлогын мэдээлэл:

Төмөрлөгийн үйлдвэрийн 32 ажилтныг эмнэлгээс гаргаж, мэргэжлийн шалтгаалах эмчийн хяналтад оруулсан байна. Нэг хүний биеийн байдал дунд зэрэг эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЭМГ

 

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 76672 хүн хамрагдсанаас  4124 хүн томуу, томуу төст өвчтэй оношилогдсон нь  нийт үзлэгийн 5.4%-ийг   эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.1%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8%-иар бага байна.
  • Нийт өвчлөгсдийн 33.5%-ийг 0-2 нас, 26.6%-ийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1744 дуудлагаас 44.9% нь томуу, томуу төст өвчин эзэлж байна.
  • ТТӨ нь  Чингэлтэй дүүрэгт 5.9%, Хан-Уул дүүрэгт 5.8%-ийг  тус тус эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ

Дэлхий дахинд:

Холер өвчин, Кени улсад:

Кени улсад 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар холер өвчний 3967 тохиолдол, 76 нас баралт бүртгэгдсэн. 596 хүний онош лабораторийн шижилгээгээр баталгаажсан байна.

 

 

Эх сурвалж: ДЭМБ

11-323002 дугаарын утасны мэдээлэл:

ЭМЯ-ны 11-323002 дугаарын утсанд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл ирээгүй байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл