ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.08/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.08/


Улсын хэмжээнд:

Дархан-Уул аймагт шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлогын мэдээлэл:

  • Төмөрлөгийн үйлдвэрийн 33 ажилтан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр өвчлөл нэмэгдээгүй.
  • Бүх өвчтний биеийн байдал дунд зэрэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • Халдварт өвчний хамшинж, сэжигтэй тохиолдлын мэдээгээр өнгөрсөн 7 хоногт цочмог халууралт, цэврүүт тууралт 63 хувийг эзэлж, олон жилийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.

  • Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотоос улаанбурхан өвчний сэжигтэй 5 тохиолдол мэдээлэгдэж, лабораторийн шинжилгээгээр эерэг сорьц илрээгүй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хордлогын мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт ХЯТТ-д 14 хүн хандсанаас 5 нь хэвтэн эмчлэгдсэн байна. Эмийн бодисын 4, химийн бодисын 1, угаарын хийн хордлогын улмаас 9 хүн ханджээ. Угаарын хийн хордлогод өртсөн хүний тоо өмнөх 7 хоногоос 4, өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор илүү байна.

Эх сурвалж: ХЯТТ

Осол, гэмтлийн мэдээ:

Өнгөрсөн 7 хоногт ГССҮТ-д 1757 хүн хандсанаас 59 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Осол гэмтлийн шалтгааны хувьд уналт, хүчирхийлэл, амьгүй механик хүчин зүйлд өртөлт зонхилох шалтгаан болж байна.   Цас, мөсөн дээр уналт өнгөрсөн 7 хоногоос 2.5 хувиар буурсан байна.

                 

Дэлхий дахинд:

Холер өвчин:

12 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар тус улсад 231 лабораториор батлагдсан тохиолдол мэдээлэгдэж, 1.7 хувь нь нас барсан байна.

Өвчтнүүдээс 40 өсгөврийг (Vibrio cholerae O1 Ogawa) илрүүлжээ.

Дэгдэлтийн судалгаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл