ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.07/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.07/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин:

  • Амбулаторид суурилсан харуулдан тандалтаар 48 дугаар долоо хоногт нийт 197,528 хүн үйлчлүүлсний 8,244 (4.2%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногоос 0.2 хувиар, сүүлийн 3 жилийн дундажаас 2 хувиар бага байна.

  • 20 аймгийн амбулаторийн нийт үзлэгийн 4.1%-ийг ТТӨ эзэлж байгаа нь өмнөх 7 долоо хоногоос 0.2%, сүүлийн 3 жилийн дунджаас 1.2%-иар тус бүр бага байна.
  • ХӨСҮТ-д 101 сорьц шинжлэхэд 6 (6%) сорьцод томуугийн A (H3N2), 2 (2%) сорьцод томуугийн В вирүс тус тус илэрсэн байна. Сорьцуудаас амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийхэд 4 (27%) сорьцод риновирүс, 2 (13%) сорьцод короновирүс, 1 (7%) сорьцод аденовирүс 1 (7%) сорьцод амьсгалын замын синцитиаль вирүс 1 (7%) сорьцод энтервирүс,1 (7%) сорьцод бокавирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дархан-Уул аймагт шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлогын мэдээлэл:

  • Төмөрлөгийн үйлдвэрийн 52 ажилтнаас 32 хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр өвчлөл нэмэгдээгүй байна.
  • Бүх өвчтний биеийн байдал дунд зэрэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 12-р сарын 06-ны байдлаар 75 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=68) 7 тохиолдлоор бага байна.
  • Нийт хандсан тохиолдлуудын 55.9% (n=38) онош батлагдсанаас 44.7% (n=17) эмнэлэгт хэвтсэн, 55.3% (n=21) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна. Тухайн тохиолдлуудын 50% (n=19) амьсгалын замын халдвар, 50% (n=19) гэдэсний халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Агаарын чанарын мэдээлэл:

12 дугаар сарын 7-ны өдрийн 8 цагийн байдлаар Нийслэл орчмын цэгт газрын 2 цэгт газарт “маш их” бохирдолтой, 4 цэгт газарт “их” бохирдолтой байна.

Эх сурвалж: wwww.agaar.mn

Дэлхий дахинд:

Боом өвчин, Итал улсад:

Тус улсын Сампана дүүрэгт аж ахуйд 160 хонь өртөмхий байснаас 1 хонь өвчилж үхсэн байна. Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: www.oie.int

Холбоотой мэдээ, мэдээлэл