Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо

Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо


ЭМЯ, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл хамтран  Эрүүл мэндийн салбарын мэдээллийн мэргэжилтнүүдийн үндэсний зөвлөлдөх уулзалтыг  2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд зохион байгууллаа.

Уулзалтанд  ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд,  Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч С.Энхболд болон аймаг, дүүрэг, үндэсний түвшинд ажиллаж байгаа 70 гаруй эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн багийнхан төслийн зорилго, бүрэлдэхүүн хэсэг, үр дүн болон  Эрүүл мэндийн байгууллагуудын Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, мэдээллийн сүлжээ, хүний нөөцийн өнөөгийн байдал” судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд уулзалтанд оролцогчдын санал, зөвлөмжийг төслийн цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллах юм.

Түүнчлэн уулзалтад оролцогчид эрүүл мэндийн удирдлагын мэдээлэл, статистикийн анхан шатны маягт, тайлан, програм хангамжийн талаар ЭМЯ, ЭМХҮТ-өөс авч хэрэгжүүлж байгаа бодлого,шийдвэр, журмын өөрчлөлт, шинэчлэлийн талаар хэлэлцэж, цаашид авах хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.   

Холбоотой мэдээ, мэдээлэл