ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.06/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.06/


Улсын хэмжээнд:

Дархан-Уул аймагт шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлогын мэдээлэл:

  • Төмөрлөгийн үйлдвэрийн 52 ажилтнаас 32 хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр өвчлөл нэмэгдээгүй байна.
  • 1 өвчтний биеийн байдал хүндэвтэр, бусад өвчтний биеийн байдал дунд зэрэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.
  • МХЕГ-аас мэргэжлийн баг ажиллаж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЭМГ

Салхинцэцэг өвчний мэдээлэл:

Улсын хэмжээнд салхинцэцэг өвчний тохиолдлын тоо 2017 оны эхний 10 дугаар сард 2016 оны мөн үеэс 1.5 дахин буюу 10,000 хүн амд 11 тохиолдлоор нэмэгдэж, дийлэнх нь нийслэл хотод бүртгэгдээд байна (Дэлгэрэнгүй танилцуулгыг хавсралтаас үзнэ үү).

Архины хордлогын мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 567 хүн хандсанаас 37 (2.8 хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 7 тохиолдлоор бага байна.

Эх сурвалж: НЭМГ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээ:

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 104689 эрсдэлт бүлгийн хүн (өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүс), 7641 жирэмсэн эх, 42328 цэцэрлэгийн  хүүхэд, 26888 эрүүл мэндийн ажилтан,  сайн дурын дархлаажуулалтад 18489, нийт 200.035 хүн хамрагдаж, хамралт 91 хувьтай байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Шувууны томуугийн A(H5N6) вируст халдварын шувууны өвчлөл:

БНХАУ, Тайнан хот 2017 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр БНХАУ-ын Тайнан хотын Тайжины үндэсний паркд нэг халбаган хошуут зүйлийн шувуу үхэж, лабораторид шинжлэхэд шувууны томуугийн A(H5N6) вируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан байна. Тус улсын Засгийн газраас өндөр эрсдэлтэй шувууны аж ахуйг гурван ангилалд хамруулан идэвхитэй хяналт тавих ажлыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: ДЭМБ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүс болон Австрали, Камбож, БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Филлипин, Сингапур, Вьетнам зэрэг 14 орны Шуурхай удирдлагын төвтэй ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Завхан аймгийн ШУН-үүд цахимаар холбогдож, “Crystall-2017” сэдэвт халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний дасгал сургуулилт хийж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл