ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.05/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.05/


Улсын хэмжээнд:

Дархан-Уул аймагт шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлогын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 2140 цагаас эхлэн төмөрлөгийн үйлдвэрийн 52 ажилтанд толгой хүчтэй өвдөх, гүйлгэх, халуурах, гэдэс базалж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэнээс 31 хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.
  • Өвчлөгсөдийн 94 хувийг (49) эрэгтэйчүүд, 6 хувь (3) эмэгтэйчүүд эзэлж,  70 хувийг 20-39 насныхан эзэлж байна.
  • Өвчтнүүд “шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлого, цутгуурын халууралт” оношоор эмчлэгдэж байна.
  • 1 өвчтний биеийн байдал хүндэвтэр, бусад өвчтний биеийн байдал дунд зэрэг, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЭМГ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 89588 хүн хамрагдсанаас 3872 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь нийт үзлэгийн 4.3%-ийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 0.1%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2%-иар бага үзүүлэлттэй байна.
  • Нийт өвчлөгсдийн 36.5%-ийг 0-2 нас, 30.3%-ийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1376 дуудлагаас 36.8% нь томуу, томуу төст өвчтэй хүмүүс байна.
  • ТТӨ нь  Сүхбаатар дүүрэгт 5.4%, Сонгинохайрхан дүүрэгт 5.1% -ийг  тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Эх сурвалж: НЭМГ

Орны ачааллын мэдээлэл, нийслэлд:

  • Нийслэлийн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 1024 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, хүүхдийн орны ачаалал 17.8 хувь (155)-иар илүү байна.
  • Хан-Уул, Баянзүрх дүүргийн НЭ-ийн 81 насанд хүрэгчдийн орыг чөлөөлж, нөөц өрөөг чөлөөлж 100 орыг шинээр байршуулж, нэмэлтээр 181 ор дэлгэн эмчилгээ үйлчилгээ явуулж байна. Коридорт болон шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй болно (Хүснэгт).

Эх сурвалж: НЭМГ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээ:

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 182755 хүн хамрагдсан байна.Үүнээс: жирэмсэн эмэгтэйчүүд 7552, архаг хууч өвчтэй хүмүүс 52707, өндөр настан 18742, эрүүл мэндийн ажилтан, 20896, хүүхдийн байгууллагын эмч, ажилтнууд 16487, цэцэрлэгийн хүүхдүүд 37674, сайн дурын дархлаажуулалтад 18315 хүн, эрсдэлт бүлгийн хүүхдүүд 2878 байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Холбоотой мэдээ, мэдээлэл