ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.04/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.04/


Улсын хэмжээнд:

Дархан-Уул аймагт шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлогын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 2140 цагаас эхлэн төмөрлөгийн үйлдвэрийн 51 ажилтанд толгой хүчтэй өвдөх, гүйлгэх, халуурах, гэдэс базалж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэнээс 31 хүн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.
  • Өвчлөгсөдийн 94 хувийг (48) эрэгтэйчүүд, 6 хувь (3) эмэгтэйчүүд эзэлж,  70 хувийг 20-39 насныхан эзэлж байна.
  • ХӨСҮТ, НЭМҮТ, мэргэжлийн салбар зөвлөлөөс баг газар дээр нь ажилласан бөгөөд өвчтнүүд “шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлого” оношоор эмчлэгдэж байна.
  • Тархвар судлал, лабораторийн шинжилгээний дүнгээр нян болон вирүсийн гаралтай хордлого байж болзошгүй оношийг үгүйсгэсэн байна.
  • Эрсдэлийн үнэлгээний дүнгээр “өндөр” эрсдэлтэй гэж дүгнэн Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжин ажиллаж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЭМГ

Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол:

  • Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, 8 сартай, эмэгтэй. 12 дугаар сарын 03-ны 03:00 минутад халуурч, хэвлийгээр тууралт гарч, Хатанбулаг сумын ЭМТ-д хэвтэн эмчлүүлж байна.
  • Ойрын хавьтал 9 хүнд хими сэргийлэлт хийж, голомтын арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.
  • Сумын төвийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд хамар-залгиурын үзлэг хийж байна.
  • Аймгийн ЭМГ-аас тархвар судлагч, халдвартын эмч, хүүхдийн эмч, лаборантын бүрэлдэхүүнтэй баг  ажиллаж байна

Эх сурвалж: ХӨСҮТ

Агаарын чанарын мэдээлэл:

  • Улаанбаатар хот орчмын агаарын чанарын үзүүлэлтээр 11 цэгт газрын 6 цэгт газарт “маш их” бохирдолтой, 2 цэгт газарт “их” хэмжээний бохирдолтой, 1 цэгт газарт “бага”, 1 цэгт газарт агаарын чанарын индекс цэвэр байна.

Эх сурвалж: www.agaar.mn

Цасны зузааны мэдээлэл:

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр, Увс, Завхан, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутаг, Баян-Өлгийн баруун, Архангайн зүүн, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 0.2-27.0 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Бүрдэд 27 см, Булганы Дашинчилэн, Ингэттолгой, Эрдэнэтэд 20 см, Улаантолгойд 25 см, Завханы Сонгино, Булганы Могод, Төв аймгийн Эрдэнэсантад 16-18 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. 

Эх сурвалж http://www.tsag-agaar.gov.mn/:

Дэлхий дахинд:

Шувууны томуу өвчин:

  • 2017 оны 11 дүгээр сарын 21-нд АНУ-ын ОУЭМД-ийн үндэсний зохицуулагчаас томуугийн А(H1N1) вирүст халдварын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлыг мэдээлсэн байна.  50 настай, 2017 оны 10-р сарын 21-нд томуу төст өвчний шинж тэмдэг илэрч эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж, сорьцыг шинжлэхэд  А хүрээний вирүс эерэг болох нь батлагдсан байна.
  • Энэ нь 2017 онд АНУ-аас мэдээлсэн томуугийн A(H1N1)v вирүсийн батлагдсан анхны тохиолдол. Өвчтөн эмнэлэгт хэвтээгүй ч одоо бүрэн эдгэрсэн байна. Өвчтөнд өвчний шинж тэмдэг эхлэхээс долоо хоногийн өмнө гахайн аж ахуйн байранд гахайтай шууд хавьтал болсон өгүүлэмжтэй. Одоогоор хүнээс хүнд халдвар дамжсан тухай мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл