ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.01/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.12.01/


Улсын хэмжээнд:

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн угаарийн хийн хордлогын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 2140 цагаас эхлэн төмөрлөгийн үйлдвэрийн 24 ажилчин угаарийн хийн хордлогод өртсөн байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр хандсан байна. Өвчтнүүдэд толгой хүчтэй өвдөх, гүйлгэх, халуурах, гэдэс базалж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн.
  • 2 өвчтний биеийн байдал хүндэвтэр, 22 өвчтний биеийн байдал дунд зэрэг эмчлэгдэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Тус аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж, тандалт судалгаа үргэлжилж байна.
  • ЭМЯ-наас цахим хурал хийж, зөвлөгөө өгөн, мэргэжлийн салбар зөвлөл, НЭМҮТ, ХӨСҮТ-ээс мэргэжлийн баг ажиллах гэж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • Тархвар зүйн 47 дахь 7 хоногт халдварт өвчний тандалтын мэдээгээр цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж 63 хувийг эзэлж, нэмэгдэж байна.
  • Мөн цусархаг суулгалтын хамшинж олон жилийн дундажаас өндөр байна.
  • Улаанбаатар, Дархан-Уул аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 11 тохиолдол, лабораторийн шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хордлогын мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт ХЯТТ-д 19 хүн хандсанаас 8 нь хэвтэн эмчлэгдсэн байна. Эмийн бодисын хордлого 7, химийн бодисын хордлого 6, хоолны хордлого 1, угаарын хийн хордлогод 5 хүн өртжээ. Насны хувьд 17-65, 63 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Эх сурвалж: ХЯТТ

Осол, гэмтлийн мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт 1817 хүн хандсан нь өмнөх 7 хоногоос 334 хүн (18 хувь)-ээр их ханджээ. Шалтгааны хувьд уналт, хүчирхийлэл, амьгүй механик хүчин зүйлд өртөлт дийлэнх хувийг эзэлж, мөс цасан дээр уналт 10,1 хувийг эзэлж байна.

 

Эх сурвалж: ГССҮТ

Цахим хурлын шийдвэр:

НЭМҮТ-ийн ШУН-д:

  • Дархан-Уул аймагт бүртгэгдсэн угаарын хийн хордлогын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийх;
  • Дэгдэлтийн судалгаа, тоон мэдээнд дүн шинжилгээ хийх;

Үйл явдлын талаарх мэдээллийг шуурхай дамжуулах

Холбоотой мэдээ, мэдээлэл