ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.30/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.30/


Улсын хэмжээнд:

Агаарын чанарын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 08 цагийн байдлаар Нийслэлийн 11 цэгт газрын 7 цэгт газар буюу 63,6 хувь нь “маш их хэмжээ”-ний бохирдолтой байна.

Эх сурвалж: www.agaar.mn

Томуу, томуу төст өвчин:

  • Улсын хэмжээнд амбулаторид суурилсан тандалтаар 173,281 хүн үйлчлүүлсний 7,571 (4.4%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон нь өмнөх 7 долоо хоногоос 0.1 хувиар, сүүлийн 3 жилээс дундажаас  1.8 хувиар тус тус бага байна.

  • 21 аймгийн амбулаторийн үзлэгт ТТӨ 4.3%-ийг эзэлж, өмнөх 7 долоо хоногоос 0.2%, сүүлийн 3 жилийн дунджаас 0.8%-иар тус бүр бага байна. Дундговь аймагт ТТӨ 11.4 хувийг эзэлж байгаа нь  өмнөх 7 хоногоос 5.4, сүүлийн 3 жилийн дундажаас 5.5 хувиар тус тус их байна.
  • Лабораторид суурилсан тандалтаар 189 сорьцыг шинжлэхэд Улаанбаатар, Дорнод аймгаас цуглуулсан 7 сорьцод (4 хувь) томуугийн A (H3N2) вирүс, Улаанбаатар хотоос цуглуулсан 1 (1%) сорьцод томуугийн В  хүрээний вирүс тус тус илэрчээ.
  • Сорьцуудаас түүвэрлэсэн 15 сорьцод томуу болон томуугаас бусад амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийхэд 5 (33%) сорьцод короновирүс, 3 (20%) сорьцод риновирүс, 1 (7%) сорьцод аденовирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Зудын эрсдэлийн мэдээлэл:

  • Монгол орны 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын төлөв байдал, зудын эрсдэлийн байдлаас харахад нийт нутгийн 50 орчим хувьд цастай, цаашид өвлийн эхэн болон дунд саруудад цас орж, цасан бүрхүүлийн талбай, зузаан аажмаар нэмэгдэх төлөвтэй байна.
  • Нийт нутгийн 30 орчим хувьд нь их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй байна. Үүнээс: Булган, Төв аймгийн залгаа сумдын нутаг, Увс, Завханы зааг, Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр зудын эрсдэлийн зэрэг нэн их, Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсэг, Өмнөговийн зарим сумдын нутаг их эрсдэлтэй зэрэгт хамрагдаж байна.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn

Томуу, томуу төст өвчний дархлаажуулалтын мэдээ:

11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 164185 хүн хамрагдаж, жирэмсэн 7460, архаг хууч өвчтэй хүмүүс 49157, өндөр настан 18082, цэцэрлэгийн хүүхдүүд 35798, эрүүл мэндийн ажилтнууд 13430, хүүхдийн байгууллагын ажилтнууд 15458, сайн дурын дархлаажуулалтад 17222 хүн хамрагдсан байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл