ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.29/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.29/


Улсын хэмжээнд:

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачааллын мэдээлэл:

Нийслэлийн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 895 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, хүүхдийн орны ачаалал 3 хувиар хэтэрсэн байна. Багануур дүүрэгт 14.7, Баянзүрх дүүрэг 31.5, Сонгинохайрхан дүүрэгт 29.7, Хан-Уул дүүрэгт 12.5 хувиар тус тус хэтэрсэн ч дотрын тасаг, сонгомол үйлчилгээтэй эмчилгээний тасаг зэрэгт орны зохицуулалт хийгдэж, коридорт болон шалан дээр хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байхгүй байна (Хүснэгт).

Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 28-ны байдлаар 59 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=69) 10 тохиолдлоор бага байна.
  • Тухайн тохиолдлуудын 54.2% (n=32) онош батлагдсанаас 43.8% (n=14) эмнэлэгт хэвтсэн, 56.3% (n=18) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 46.9% (n=15) амьсгалын замын халдвар, 50% (n=16) гэдэсний халдвар, 3.1% (n=1) гэдэсний халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

11-323002 дугаарын утасны мэдээлэл:

Уг утсанд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл ирээгүй байна.

Дэлхий дахинд:

Денгийн чичрэг, Сенегал улсад:

11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар денгийн чичрэг өвчний дэгдэлт бүртгэгдэж, 724 сэжигтэй тохиолдол, 115 батлагдсан тохиолдол мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл