ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.22/

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА./2015.07.22/


2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсад:

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол:

Ховд аймгийн Булган сумын харьяат “Г” 14 настай, эрэгтэй. 7 дугаар сарын 12-нд тарвага өвчсөн өгүүлэмжтэй. 7 дугаар сарын 14-нд өндөр халуурч, баруун суганы булчирхай цочиж, албадмал байдалд орсон байдалтайгаар 7 дугаар сарын 18-нд сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад 21-ний 03 цагт нас барсан ба эмгэг судлалын шинжилгээ хийгдэж байна.

Сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, сумын төвд 1-р хавьтлын 18 хүнийг тусгаарлаж, сэргийлэх эмчилгээнд хамруулж байна.

Голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтран эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, хариу арга хэмжээний зөвлөмж боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна.

Ховд аймгийн ЭМГ, ЗӨСТ, БОЭТ-өөс нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг, ОБЕГ, ЗӨСҮТ-өөс 3 мэргэжилтэн ажиллаж, хариу арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

Хүний боом өвчний тохиолдол: 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат “С” 19 настай, эрэгтэй. Өвчтнөөс цуглуулсан сорьцод боомын үүсгэгчийн ген тодорхойлогдсон байна. Өвчтний биеийн байдал дунд зэрэг, ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

 Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Голомтод хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөгөө өгөх

Өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл сургалт сурталчилгаа хийх.

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 20833 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1155 хүн лабораторийн шинжилгээгээр, 6313 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

-ХӨСҮТ-д нийт 114 хүн хандаж, 9 хүн шинээр хэвтэж, 12 хүн эмчлэгдэн гарч, 54 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 26 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 18 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байна.

 Эх сурвалж: ХӨСҮТ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад түгээж, мэдээлэл сурталчилгааг ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Архины хордлого: 

7 дугаар сарын 14-21-нд архины хордлогын улмаас 465 хүн хандаж, 6 (1.2%) нь хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна.

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

Саудын Араб улсад хүний коронавирүст халдварын 6 тохиолдол шинээр мэдээлэгдсэн байна.

БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%. 

Дэлхий дахинд 1374 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 490 (35.6%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

 Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Гадаад хэргийн яам, БНСУ-ын Элчин сайдын яамтай өдөр бүр мэдээлэл солилцож ажиллаж байна.

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

Эбола вирүст халдвар:

2015 оны 07 дугаар сарын 12-ны байдлаар 27744 хүн өвчилж, 11322 (40.8%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон, Либери улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 30 хүн шинээр мэдээлэгдсэн байна.

Итали улсын эрүүл мэндийн ажилтан Сьерра-Леон улсаас халдвар авч өвчлөн бүрэн эдгэрч, ойрын хавьтлыг 42 хоногийн хугацаанд бүрэн хянаж, “Эбола вирүст халдвар”-ын дэгдэлт зогссон гэж зарласан байна. 

Эх сурвалж: ДЭМБ

Хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

ЭМСЯ-ны цахим хуудас www.mohs.mn болон www.facebook.com/EOC.health фейсбүүк хуудсаар сурталчилж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл