ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.28/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.28/


Улсын хэмжээнд:

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн салхинцэцэг өвчний мэдээлэл:

Тус аймгийн Булган сумын сургуульд 51 хүүхэд салхинцэцэг өвчнөөр өвчилсөн байна. Өвчний анхны 3 тохиолдол сургуулийн дотуур байрнаас бүртгэгдсэн ба 10-14 насныхан илүү өвчилжээ. Өвчтнүүдэд 38-39 хэм хүртэл халуурах, цэврүүт тууралт гарах шинж тэмдэг илэрсэн. Өвчлөгсдийн биеийн байдал одоогоор тогтвортой, “салхинцэцэг өвчний хөнгөн хэлбэр” гэж оношлогдон гэрээр эмчлэгдэж байна.

Баян-Өлгий аймгийн ЭМГ-аас хариу арга хэмжээг зохион байгуулж, ХӨСҮТ-өөс мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 73570  хүн хамрагдсанаас 3237 хүн томуу, томуу төст өвчтэй  гэж оношилогдсон нь нийт үзлэгийн 4.4%-ийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлттэй ижил түвшинд, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.8%-иар бага байна.
  • Нийт өвчлөгсдийн 71.3 хувийг 0-4 насны хүүхдүүд байна.
  • Хүүхдийн түргэн тусламжийн 1196  дуудлагын 36.1%-ийг ТТӨ эзэлж байна. ТТӨ нь  Сонгинохайрхан дүүрэгт 5.2%, Чингэлтэй 5.1%-ийг  тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээ:

11 дүгээр сарын 27-ний өдрийн байдлаар томуугийн эсрэг дархлаажуулалтад 105.068  хүн хамрагдсан байна. Үүнээс цэцэрлэгийн хүүхдүүд 22539, жирэмсэн эхчүүд 7220, архаг хууч өвчтэй хүмүүс 61460, эмнэлгийн ажилтнууд 17, сайн дурын дархлаажуулалтад 16063 хүн хамрагджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 27-ны байдлаар 77 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=60) 17 тохиолдлоор их байна.
  • Тухайн тохиолдлуудын 63.6% (n=49) онош батлагдсанаас 36.7% (n=18) эмнэлэгт хэвтсэн, 63.3% (n=31) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 59.2% (n=29) амьсгалын замын халдвар, 30.6% (n=15) гэдэсний халдвар, 10.2% (n=5) гэдэсний халдвар эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

11-323002 дугаарын утасны мэдээлэл:

Уг утсанд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл ирээгүй байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл