ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.27/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.27/


Улсын хэмжээнд:

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол:

Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Агаарын чанарын мэдээлэл:

  • Нийслэлийн хэмжээний 11 цэгт газрын 45 хувьд агаарын чанарын байдал “хэвийн”,  18 хувьд “бага зэрэг”,  18 хувьд “дунд зэрэг”,  100 айл орчимд маш их хэмжээний бохирдолтой байна.

Эх сурвалж: www.agaar.mn

Цасны зузааны тойм мэдээ:

  • 11 дүгээр сарын 24-ний байдлаар Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын   нутаг,  Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Дорноговийн зүүн хэсгээр  0.0-30.0 см зузаан цастай байна.
  • Хамгийн их нь Өвөрхайнгайн Бүрд 30 см,  Орхоны Улаантолгой 24 см, Булганы Ингэтолгой, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн Орхонтуулд 20 см, Булганы Хангал,Завханы Сонгинод 18-19 см, Булганы Дашанчилэн, Могод, Рашаант, Төвийн Эрдэнэсантад 17 см орчим  зузаан цастай байна.

Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 26-ны байдлаар 83 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=68) 15 тохиолдлоор их байна.
  • Тухайн тохиолдлуудын 67.5% (n=56) онош батлагдсанаас 21.4% (n=12) эмнэлэгт хэвтсэн, 78.6% (n=44) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 51.8% (n=29) амьсгалын замын халдвар, 48.2% (n=27) гэдэсний халдвар эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

11-323002 дугаарын утасны мэдээлэл:

11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар тус утсанд ирсэн мэдээлэл, санал хүсэлт байхгүй байна.

Дэлхий дахинд:

Тарваган тахал, Мадгаскар улсад:

  • Тус улсын ЭМЯ-аас хот суурин газарт бүртгэгдсэн тарваган тахлын уушигны хэлбэрийг хязгаарласан тухай мэдээллээ. Хамгийн сүүлийн булчирхайн хэлбэрийн тарваган тахал 11 дүгээр сарын 8-нд, уушигны хэлбэрийн тарваган тахал 11 дүгээр сарын 14-нд мэдээлэгдсэн байна.
  • 8 дугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 2348 хүн өвчилж, 202 хүн нас барсан байна.  
  • 81 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна.
  • 7289 ойрын хавьтлыг илрүүлж, антибиотик эмчилгээнд хамруулсан ба 11 хавьталд эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ.

Эх сурвалж: ДЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл