ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.24/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.24/


Улсын хэмжээнд:

Осол, гэмтлийн мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт ГССҮТ-д 1817 хүн хандсан нь өмнөх 7 хоногоос 334 хүнээр илүү байна. Хандагсадын 39 хувийг эрэгтэйчүүд, 31 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Шалтгааны хувьд уналт, амьгүй механик хүчин зүйлд өртөлт, хүчирхийлэл дийлэнх хувийг эзэлж, цас, мөсөн дээр уналт 10,1 хувь болж нэмэгдсэн байна.

Эх сурвалж: ГССҮТ

Хордлогын мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт 12 хүн хордлогын улмаас ХЯТТ-д хандсан байна. Эмийн бодисын хордлого 4, химийн бодисын хордлого 1, угаарийн хийн хордлогод 7 хүн өртжээ.

Эх сурвалж: ХЯТТ

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинжийн талаарх мэдээлэл:

Баян-Өлгий аймгийн Булган сумын сургууль, сургуулийн дотуур байранд цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинжээр 51 хүүхэд өвчилсөн талаар 11 дүгээр 20-ны өдөр мэдээлэгдэж, аймгийн ЭМГ-аас баг ажиллаж байна. ХӨСҮТ-өөс тандалтын арга хэмжээнд мэргэжлийн зөвлөмж өгч ажиллаж байна. Судалгаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин:

  • Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтаар  171,956 хүн үйлчлүүлсний 7,653 (4.5%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногоос 0,3 хувиар их, сүүлийн 3 жилийн дундажаас 1.1 хувиар бага байна. Аймгуудаас Увс аймагт 8.4 хувь, Булган аймагт 7.4 хувь, Өвөрхангай аймагт 6.6 хувийг эзэлж, өндөр үзүүлэлттэй байна.
  • ХӨСҮТ-д 93 сорьц шинжлэхэд 14 сорьцод респиратор-синцитиаль вирүс, иж томуу илрүүлэх шинжилгээнд 4 (27%) сорьцод риновирүс, 4 (27%) сорьцод короновирүс, 3 (20%) иж томуу вирүс, 3 (20%) сорьцод бокавирүс, 2 (13%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 1 (7%) сорьцод аденовирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Холер, Кени улсад:

2017 оны 1-р сарын 1-нээс 11-р сарын 8-ны хооронд  холер өвчний сэжигтэй 3892 тохиолдол, 75 нас баралтыг мэдээлсэн. Эдгээр мэдээлэгдсэн тохиолдлоос 696 нь лабораториор батлагдсан байна. Кени улсын 47 хотын 20 хотоос мэдээлсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шар чичрэг өвчин, Нигер улсад:

  • 2017 оны 9-р сарын 14-нд Нигерийн Квара мужаас шар чичрэгийн батлагдсан тохиолдлыг тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн байна. 7 настай, охин. 2017 оны 8-р сарын 16-нд  халуурч, бөөлжих, хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрсэн ба вакцинд хамрагдаагүй.
  • 2017 оны 11-р сарын 14-ны байдлаар 260 тохиолдлыг 12 мужаас мэдээлсэн байна. Сэжигтэй тохиолдлуудаас цуглуулсан 56 сорьцод шар чичрэгийн халдвар эерэг гарсан байна. Эпидемиологийн тандалт судалгаа хийгдэж байна.

 Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл