ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.22/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.22/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 21-ний байдлаар 72 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=58) 14 тохиолдлоор их байна.

  • Нийт хандсан тохиолдлуудын 61.1% (n=44) онош батлагдсанаас 52.3% (n=23) эмнэлэгт хэвтсэн, 47.7% (n=21) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 47.7% (n=21) гэдэсний халдвар, 40.9% (n=18) амьсгалын замын халдвар, 11.4% (n=5) бусад халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Архины хордлогын мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногт Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 544 хүн хандсанаас 35 (2.5 хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Шувууны томуу, БНСУ-д:

  • Тус улсад шувууны томуугийн H5N6 вирүст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 12500 шувуу өртөмхий байснаас 10 шувуу өвчилсөн ба бусад шувуунуудыг устгасан байна. Тухайн газарт хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

    эх сурвалж: ДАЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл