ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.21/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.21/


Улсын хэмжээнд:

Орны ачаалал, Нийслэлд:

Нийслэлийн эмнэлгүүдийн 789 хүүхдийн орон дээр 822 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 4,2 хувиар (33 ор) хэтэрсэн байна. Насанд хүрэгчдийн орноос 52, нөөц өрөө ашиглан 38, нийт 90 ор нэмж дэлгэн, коридорт болон шалан дээр хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байхгүй байна.

Эх сурвалж: НЭМГ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 75080 хүн 3303 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдож, нийт үзлэгийн 4.4%-ийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.2%-иар их, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.2% -иар бага байна.
  • Нийт өвчлөгсдийн 39.7%-ийг 0-2 нас, 27.5%-ийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 36%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.
  • ТТӨ нь  Сонгинохайрхан дүүрэгт 5.1%, Баянзүрх 4.9% -ийг  тус тус эзэлж  өндөр үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 90716 хүн хамрагдаж, хамралтын хувь 97.8 хувь байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 20-ны байдлаар 62 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=54) 8 тохиолдлоор их байна.
  • Тухайн тохиолдлуудын 69.4% (n=43) онош батлагдсанаас 62.8% (n=27) эмнэлэгт хэвтсэн, 37.2% (n=16) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 46.5% (n=20) амьсгалын замын халдвар, 46.5% (n=20) гэдэсний халдвар, 7% (n=3) бусад халдвар байна.

Эх сурвалж:ХӨСҮТ 

 

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачааллын мэдээ

 

Эмнэлгийн нэр

Нийт орны тоо

Нийт өвчтний  тоо

Хүүхдийн орны тоо

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо

Хүүхдийн орны ачааллын хувь

(бодит тоо)

1

Багануур

226

151

34

26

-23.5 (8)

2

Чингэлтэй

227

209

80

65

-18.8 (15)

3

Баянгол

300

371

140

170

21.4 (30)

4

Багахангай

15

6

5

2

-60.0 (3)

5

Налайх

177

158

30

26

-13.3 (16)

6

Сонгинохайрхан

165

173

165

173

4.8 (8)

7

Хан-Уул

196

188

80

103

28.8 (23)

8

Баянзүрх

358

364

130

149

14.6 (19)

9

Сүхбаатар

325

292

125

108

-13.6 (17)

Нийт

1989

1912

789

822

4.2 (33)

 

Холбоотой мэдээ, мэдээлэл