ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.20/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2017.11.20/


Улсын хэмжээнд:

Томуугийн эсрэг дархлаажуулалтын мэдээлэл:

  • 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 89676 хүн хамрагдаж, хамралтын хувь 96,7 хувь байна.
  • БНХАУ-ын Хуалин компанид үйлдвэрлэсэн 100,000 хүн/тун томуугийн эсрэг вакцинаас одоогоор 14 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт 60,000 хүн/тун вакциныг хуваарилж, дархлаажуулалт хийгдэж эхэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2017 оны 11-р сарын 19-ны байдлаар 66 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй (n=65) ижил байна. Нийт хандсан тохиолдлуудын 69.7% (n=46) онош батлагдсанаас 47.8% (n=22) эмнэлэгт хэвтсэн, 52.2% (n=24) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 60.9% (n=28) амьсгалын замын халдвар, 39.% (n=18) гэдэсний халдвар байна.

Эх сурвалж:ХӨСҮТ 

Дэлхий дахинд:

Малын боом өвчин, Казахстан улсад:

Тус улсын Тараз хотын нэг тосгонд 98 мал, амьтан боом өвчнөөр өвчилсөн байна. Тус улсаас өвчлөл бүртгэгдсэн нутагт хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

                                                                Эх сурвалж:ДАЭМБ

Тарваган тахал өвчин, Мадгаскар улсад:

2017 оны 8 дугаар сараас тус улсад тарваган тахал өвчний дэгдэлт бүртгэгдэж, 2119 батлагдсан тохиолдол мэдээлэгдэж, 171 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 8 хувь байна.

Тарваган тахал өвчний тархвар судлалын муруй, бодит тоогоор

Өвчтний ойрын хавьтлын 7122 тохиолдлыг илрүүлж, хянан, 95 хувь нь антибиотик эмчилгээнд хамрагдсан байна. Одоогоор шинэ тохиолдлын тоо буурч байна.

Эх сурвалж: ДЭМБ

 

Шар чичрэг өвчин:

2017 оны 7-10 дугаар сард 71 шар чичрэг өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.  120 батлагдсан тохиолдол мэдээлэгдэж, 233 тохиолдлыг судалж байна. Эрсдэлт бүлгийн хүн амд дархлаажуулалт хийж байна.

       Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл